Үс засуулбал өнгө зүс сайжирна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 04 ・ 2

Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 4. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын шинийн 6. Буд гараг. Могойг хүлэгч одтой, долоон улаан мэнгэтэй цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 8 цаг 39 минутад мандан, 17 цаг 13 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна хэмээжээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 04/

    Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна gedeg hudlaal baihgui yu, Unuudur usee zasuulsan ulsuud uursdiiguu haraarai, hedii boltol bidniigee huursaar baih yum be

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 04/

    okay

    Хариулах