Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 04
・ 2
НУ-ын алдартай дуучин Жанет Жексон 50 настайдаа анхны хүүхдээ төрүүллээ. Тэрээр өчигдөр амаржиж, хүүтэй болсон байна. Төрөлт ямар нэг хүндрэлгүй явагдсан талаар дуучны бие төлөөлөгч мэдэгджээ.
Жанет Жексон 2012 оноос Катарын тэрбумтан Виссам аль Манатай уулзаж эхэлсэн бөгөөд хосууд 2013 оны эхээр нууцаар гэрлэсэн юм. Жанет Жексон өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дэлхий тойрсон аялан тоглолтоо дуусгасныхаа дараа гэр бүлдээ анхаарал хандуулна гэж мэдэгдсэн. Улмаар аравдугаар сард нь түүнийг жирэмсэн болсон гэсэн мэдээлэл цацагдсан юм. Хосууд хүүдээ Иссу аль-Мана (Eissa Al Mana) хэмээх нэр хайрлажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.