Эхнэртэйгээ 20 жил юу ч яриагүй сайн эр

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 06 ・ 1

Нэгэн япон эр эхнэртээ гомдсондоо болоод 20 жилийг “нэгэн биений нөгөө тал”-тайгаа огт юм ярилгүй өнгөрөөсөн байна. 

Хамгийн сонирхолтой нь, хорин жилийн хугацаанд хоорондоо ганц үг солилцоогүй ч салж сарнилгүй хоёр хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн гэр бүлийн хос энэ хугацаанд дахин нэг хүүхдийн эцэг, эх болоод амжжээ.

Эцэг, эхийнхээ харилцааны “хүйтэн дайн”-ы он жилүүдэд төрж, өссөн отгон хөвүүн нь аав, ээжийгээ эвлэрүүлэхийн хүсч телевизийн нэгэн ток шоунд хандсан байна. Аз болоход, хүүхдийн заяа түшиж, зөрүүд эцэг, эх нь эвлэрч, “хундага тавилгүй худлаа ярьж” хорин жилийнхээ хоцрогдлыг нөхөх гээд завгүйхэн байгаа гэнэ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: