400 гаруй бөхөн үхжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 07 ・ 2

Говь-Алтай аймгийн нутагт бог малын халдварт мялзан өвчин тархаж, 400 гаруй бөхөн үхжээ. Тус аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газраас хамтарсан ажлын хэсэг гарч, нийт нутгаар самналт хийхээр ажиллаж байна. Мөн халдварт өвчний голомт болох Тонхил, Дарви сумдад арга хэмжээ авч ажиллах гэнэ.

Устгал ариутгалыг Халиун, Шарга, Хөх-морьт, Баян-Уул зэрэг сумдад хийх юм байна.  

Одоогоос 10 хоногийн өмнө бог малын халдварт мялзан өвчин нь Ховд аймгийн Дарви сумаас зэрлэг амьтдад халдварласан гэдгийг Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын зарлан мэдээлэх, холбоо эрхэлсэн асуудлын мэргэжилтэн Х.Төмөр-Очир мэдээлсэн юм. Мөн тус аймгийн Есөнбулаг сумын Наран багийн нутагт голд бөхөн гөрөөс үхсэн гэсэн мэдээлэл ирсэн бөгөөд цөөн янгир үхсэн гэсэн мэдээлэлтэй байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: