“Дашваанжил” ХХК, “Шунхлай трейдинг” зөрчилтэй байжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 09

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас “Автогазын жижиглэнгийн үнэ нэмэгдсэн асуудлаар” хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтаар “Юнигаз” ХХК, “Дашваанжил” ХХК, “Синчи газ” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Гор газ” ХХК-иуд Улаанбаатар хотод автогазын жижиглэнгийн үнийг нэмсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байжээ. Тухайлбал, Автогазын жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтоохдоо бусад аж ахуйн нэгжийн үнийг аялдан дагахгүй өөрийн компанийн өртөг зардалд үндэслэн тогтоож байх, Валютын ханшийн өндөр өсөлттэй байх үед тогтоосон автогазын жижиглэнгийн /1150 төгрөг/ үнийг тодорхой хэмжээгээр бууруулахыг шаардсан байна.

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх