Энэ сард гурван томоохон барилдаан болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 09 ・ 1

“Монгол бөхийн өргөө”-нд энэ сард гурван томоохон бөхийн барилдаан болно. Тодруулбал, Монгол Улсын  шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн барилдаан энэ сарын 13-нд болох аж. Барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглох юм.

Мөн энэ сарын 15-нд “Талх чихэр” ХХК-ийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан болно.

Үргэлжлүүлэн энэ сарын 22-ны ням гарагт улсын харцага цолтонд хүндэтгэл үзүүлэх улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан болох юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: