Москва хүйтнээс болж нислэгүүдээ цуцалжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 10 ・ 1

ОХУ-ын нийслэл Москва хотноо сүүлийн жилүүдэд болоогүй хүйтэн өвөл болж буй талаар тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.

Нийслэл хотноо өдөртөө хасах 20-30 хэмийг зааж буй гэнэ. Гурав дахь өдрөө үргэлжиж буй хүйтний улмаас тус улсын нисэхийн компаниуд хуваарьт нислэгүүдээ цуцалж ажээ.

Ганцхан өдрийн дотор нисэхийн компаниуд 45 нислэгээ цуцалж, 20 нислэгээ хойшлуулсан талаар албаны төлөөлөгч “TASS” агентлаг уламжлав. Шереметьево нисэх буудалд өчигдөр 33 нислэг цуцлагдсан байна.

Мөн Туркийн Истанбул хотноо эрс хүйтэрч, олон хоног цас орсны улмаас тус улсын “Turkish Airlines” нисэх компани аюулгүй байдлын улмаас 378 нислэгээ цуцалжээ.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: