Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 10 ・ 3

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өчигдөр захирамж гаргасан билээ. Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай уг захирамжаар Нийслэлд байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл түр зогсоохоор болжээ. Мөн нийслэлийн нутаг дэвсгэр дэх суурьшлын бүсээс бусад газар нутагт өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулахаар иргэдэд газар шинээр олгохыг уг захирамжаар зогсоохоор болсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн А/17, А/18 тоот захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ccc88999dd1e71ddoriginal

891b0a0d6017db65original

b7843da4d6257e1coriginal


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: