Тэсрэх бөмбөгийн асуудлаар АНУ-ын иргэнийг ТЕГ-т шалгаж эхэллээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 10 ・ 1

Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “Централ тауэр” төвийн 15-р давхарт гадаадын иргэн тэсрэх бөмбөг байрлуулсан гэх мэдээллийг өчигдөр цагдаагийн байгууллага шалгалаа. Тодруулбал, тус төвд байрлах оффист Дани улсын иргэн нэвтрэх гэсэн боловч оруулаагүй тул дэлбэлнэ шүү хэмээн заналхийлсэн хэмээн дуудлага өгсөн байдаг. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан хаагчид холбогдох албаны хүмүүстэй үзлэг явуулсан байна. Гэтэл тэсрэх бөмбөг олдоогүй буюу уг мэдээлэл тогтоогдоогүй аж. Тиймээс мэдээллийг өгсөн гэх 51 настай АНУ-ын иргэнийг ТЕГ-т шалгаж эхэлжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: