Цахилгаан халаагуур 800.000-4.5 саяын үнэтэй байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 10 ・ 1

“Агаарын бохирдлыг бууруулахад иргэн таны оролцоо” технологийн үзэсгэлэн хоёр дахь өдрөө МҮХАҮТ-д үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэнд 50 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Цахилгаан халаагуурууд 1.7-4.5 сая төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байгаа аж.

Олон төрлийн халаагуур, төхөөрөмжийг дэлгэн үзүүлснээс ХБНГУ-ын “Ultra sonic” компанийн халаагуурыг энэ удаад та бүхэндээ танилцуулж байна. Энэ компанийн халаагуурыг худалдан авснаар инженерүүд нь гэрт тань ирж суурилуулж өгөхөөс гадна 30 жилийн баталгаа өгч байгаа юм байна. Мөн энэ халаагуур нь 600 цельс дулааныг хадгалах чадвартай гэнэ. Нэг ийм халаагуур нь 25 м.кв талбайг өлхөн халаах боломжтой. Нэг халаагч нь 2.5 кватт тог ашиглах учир гэртээ 3-г суурилуулбал 7.5 кватт тог ашиглах цахилгааны утас, кабель цаанаас нь өгөх аж.

“Ultra sonic” халаагуур нь вольт, хүчин чадлаасаа шалтгаалаад 800 мянгаас нэг сая 600 мянган төгрөгийн ханштай байна. Иргэдийн амжиргаа муу байгаатай холбогдуулан Ерөнхий сайд өчигдөр энэхүү технологийн үзэсгэлэнг үзэх үеэрээ банктай холбоотой ажиллаж, зардлыг хөнгөлөх боломж, шийдлийг хайна гэсэн юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: