Зам тээврийн ослын 280 дуудлага бүртгэгджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 10 ・ 2

Өчигдөр замын цагдаагийн албанд нийт 355 дуудлага, мэдээ мэдээлэл ирснээс, зам тээврийн ослын 282 дуудлага бүртгэгдсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ.

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 8 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1 бүртгэгджээ.

Мөн Хан-Уул дүүрэг, Богд уулын арын замд амины “Toyota Kluger” маркийн автомашин “Nissan Xtrail” маркийн автомашинтай мөргөлдөж, гурван хүн гэмтсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 11/

    Өдөр бүр 50-80 согтуу жолооч хэдэн жил л илрүүллээ. Авч байгаа арга хэмжээ нь үр дүнгээ өгөхгүй л байна даа

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 10/

    okay

    Хариулах