Дундговь, Сэлэнгэ аймгийн хорио цээрийн дэглэмийг цуцлав

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 11 ・ 1

Дундговь, Сэлэнгэ аймгийн зарим суманд тавьсан хорио цээрийн дэглэмийг цуцалсан талаар ОБЕГ-аас мэдээллээ.

Тухайлбал, өнгөрсөн сарын 19-нд Дундговь аймгийн Дэрэн сумын Саруул багийн малчин Б-н 82 хонинд малын гоц халдварт “Цэцэг” өвчин гарсан. Мөн Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Шар-Ус багийн “Рашаант” гэдэг газар малчин Б, А, Н, М нарын 4 хот айлын суурь, Орхон сумын Бэлэндалай багийн “Гүн гуу” гэдэг газар малчин Д-н суурьт “Хонины цэцэг” өвчин гарч, сумдын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоосон юм.

Хорио цээрийн хугацаанд дахин өвчлөл гараагүй тул дэглэмийг энэ сарын 10-наас эхлэн цуцалсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: