МИАТ "Монгол даатгал"-аас авлига авсан уу

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 12 ・ 5

 “МИАТ” хувьцаат компанийн үе үеийн удирдлагууд их хэмжээний мөнгө завшсан, мөнгө угаасан, авлига авсан хэргээр шалгагдаж, ял хүртсэн билээ. Үүнээс гадна“МИАТ” хувьцаат компани жил болгон агаарын хөлгийн их бие, хариуцлагын даатгал хийлгэх тендер зарладаг байна. Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын тендерт “Монгол даатгал” компани шалгарсан юм байна. Гэхдээ “МИАТ” ХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хамгийн хямд үнийн санал өгсөн даатгалын компанийг сонгох ёстой аж.  Ийм байтал хамгийн өндөр буюу 2.1 сая ам.долларын үнийн санал өгсөн “Монгол даатгал”-ыг сонгочихсон байгаа юм.

 Уг нь “Бодь даатгал” компани“Монгол даатгал”-аас 750 сая орчим төгрөгөөр хямд буюу 1.8 сая ам.долларын үнийн санал өгсөн тендерт оролцогч байж. Тийм болохоор “Бодь даатгал”-ынхан уг тендерийг  хуульд заасны дагуу явагдаагүй гэдэг үндэслэлээр Сангийн яаманд гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу Сангийн яамнаас тендерийн сонгон шалгаруулалт хэрхэн явагдсныг шалгаж үзээд тендерийг бүхэлд нь хүчингүй болгож дахин тендер зарлахыг “МИАТ”ХК-д мэдэгдсэн байна. Ингээд “Монгол даатгал”-ын өндөр үнэтэй хэдий ч ялалт байгуулсан тендер хүчингүй болсон аж. “Монгол даатгал” компани“МИАТ” ХК-ийн нэр бүхий албан тушаалтнуудтай тохиролцоо хийсэн байх магадлалтай гэж хардаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалтад авлига, нөлөөлөлд автсан удирдлагуудын ашиг сонирхол хүчтэй байгаа учраас дөрвөн ч удаа сонгон шалгаруулалт зарлаад даатгагчаа сонгож чадаагүй төдийгүй даатгалын хураамжаа одоогийн үнээсээ бууруулж, төрийн хөрөнгөнөөс 750 сая гаруй төгрөгийн хэмнэлт хийх сонирхолгүй байгаа нь анхааралт татсаар байгаа юм.

Г.Наран

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: