ХҮҮХДИЙН НОМЫН ӨРГӨӨНД НОМ ХАНДИВЛАЛАА

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 12

Тайванийн Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газраас Чингэлтэй дүүргийн Хүүхдийн номын өргөөнд 200 гаруй хүүхдийн номыг хандивлалаа. Эдгээр номуудыг Тайванийн ард иргэдээс цуглуулсан бөгөөд Хятад, Англи хэл дээр хэвлэгдсэн шинжлэх ухаан, танин мэдэхүйн, сурган хүмүүжүүлэх, ахуй соёлыг тусгасан, дэлхийн уран зохиолын хүүхдийн номууд багтсан байна. Энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Тайваны Худалдаа Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын төлөөлөгч Хуан Куо Рун болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хүүхдүүдийн сурч мэдэх эрхийг дээдэлж, номын сангийн өв санг өргөжүүлэн ажиллаж байгаад Тайвань улсын төлөөлөгч дүүргийн удирдлагуудад талархал илэрхийллээ. Мөн Тайванийн гэр бүлийг дэмжих сангаас хүүхдүүдэд гарын бэлэг гардуулсан юм.



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх