С.Баярцогтын оффшор данс Оюутолгойн гэрээтэй яагаад давхцдаг бэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 13 ・ 12

С.Баярцогтын оффшор дансан дахь 9.2 сая ам.долларын асуудалтай холбогдуулан нэр бүхий хүмүүс мэдээлэл хийж, С.Баярцогтыг гадны хууль хяналтынхан шалгаж байгаа гэж мэдээллээд байгаа. Тодруулбал, одоогийн байдлаар тэрбээр Швейцарийн "Credit Suisse" банкны  дансанд 9.2 сая ам.доллар нуусан нь нотлогджээ. Энэхүү мөнгө 2009 оны аравдугаар сарын 27-нд С.Баярцогтын оффшор дансанд орсон байна.

Эрэн Сурвалжлах Сэтгүүлчдийн Консорциумаас С.Баярцогтыг "Credit Suisse" банкинд нэг сая доллартой офшор бүсэд компани байгуулсан гэсэн мэдээлэл 2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд гарсан. Тухайн үед Баярцогтыг шалгах хүсэлт тавьсан ч АТГ-аас 2013 оны зургадугаар сарын 17-нд энэ хэргийг хаасан. 

Харин 2015 оны арванхоёрдугаар сард бид Олон Улсын байгууллагад хандаж, шаардлагатай бүх нотлох баримт, материалуудыг гарган өгч, 2016 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Швейцарь улсын Холбооны Улсын Шүүхэд эрүүгийн хэргийн 305 дугаар зүйл буюу мөнгө угаасан гэх хэрэг үүсгэн С.Баярцогтыг сэжигтнээр татан шалгаж байгаа.  Шалгалтаар С.Баярцогтын оффшор дансанд одоогийн байдлаар 9.2 сая ам.доллар байгаа нь нотолжээ. Хамгийн гол нь 2009 оны аравдугаар сарын 27-ны энэ өдөр Оюу Толгойн гэрээг үзэглэсэн цаг хугацаатай давхцдаг нь анхаарал татаж буй юм.

Тиймээс л түүнийг Оюутолгойн гэрээнээс мөнгө олсон байж болзошгүй гэж байгаа юм. С.Баярцогтын оффшор данс яагаад Оюутолгойн гэрээтэй цаг хугацааны үед давхацдаг бэ.

Ер нь 2001 онд АНУ-ын ихэр хоёр барилгыг мөргөсний дараа сэтгүүлчид  алан хядагч, хар тамхи наймаалдаг хүмүүсийн мөнгө оффшор бүсэд байдаг хэмээн шалгаж эхэлсэн юм билээ. Мөн тэдний ихэнх нь оффшор бүсэд бүртгэлтэй компаниудаас үйлчилгээ авдаг байсан юм байна. Тэгэхээр С.Баярцогтын оффшор бүсэд бүртгэлтэй мөнгө хаанаас олдсон эд бэ гэдэг их сонирхолтой асуудал...

Үргэлжлэл бий...

Г.Наран


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

12 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 16/

    МАН -аас Швейцарь улсын Холбооны Улсын Шүүх рүү Баярцогтыг шалгаж байгаад хармсаж байна гэсэн бичиг явуулсан байна.МАН бас холбоотой бололтой.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 16/

    Гол нь доромжилохдоо биш энэ ёс суртахуун, ичих нүүр ,хүн чанар хүнлэг ёс байхгүй байна. Түмэн олон хүндлээд төр засагт гаргаж байхад төр улсынхаа төлөө биш төрсөн биеэ гэсэн явцуу бодлоор идэж ууж шунал хүсэлдээ хөтлөгдөн улс орноо худалдаж байгаадаа Баярцогт хариуцлага хүлээх ёстой.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 16/

    АН ын Баярцогтын асуудлаар өөрсдийн сэтгэлээр хүч гарган ажиллаж байгаа хүмүүст баярлаж байна. Монголчууд бид луйварчдын эсрэг нэгдэж чадвал төрөө цэвэрлэх боломжтой. Оюу толгойгоос энэ мөнгийг авлигадсан бол энэ нөхрийн ард МАН, АН ын олон эрх мэдэлтэн баЙГАА. Тийм учраас намаас томилогддог хуулийн

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 16/

    Баярцогт ганцаараа биш, түүнийг хамгаалах хүмүүс нь эрх мэдэлтэй байгаа биздээ. Энэ Солонгосчууд шиг хөдөлж сурахсан. Тэр өөрийгөө хятад гээд биччихсэн юм чинь хятадуудад хэлж шалгуулая.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 15/

    Hudal gesen. Gariin useggui tsaas bn lee.

    1
    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 15/

    Энэ харваас зэвүүн хужаа байгаа юм. Монголчуудыг олон жил басамжлан доромжилж байна. Шанзав Бадамдоржийн хойт дүр. Баярцогтоо чи яаж монголчуудын нүүрийг харж чадаж байнаа? Наад мөнгөө нэр төртэй улсад тушаагаад тэр хятаддаа эсвэл далайн цаадах эздийнхээ газар нутагт очиж үхтэлээ амьдар. Монгол чини

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 15/

    Үйлийн үр нь ирж эхэлж байна.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 14/

    Muu Lalariig CHangiinSHorondBandi bolgood uguuch.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 14/

    nice

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 14/

    Гийгүүлэхээсээ шуугуулах нь гэж энэ нэг юмнаас үнэндээ залхаж байна,чадахгүй бол тойруулгын бодон шиг ингэж маяглацгаахаа боль,чаддаг бол хөрөнгийг нь хураагаад шоронд хийж шонд өлгө,ариун цагаан хөдөлмөр эрхлээд есөн сая доллор олоогүй нь л лавтай

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 14/

    Албан тушаалтан болгон аливаа нэгэн асуудалд хандахдаа эхлээд өөрт нь ямар ашиг, унац, коко байж болох вэ гэдэг дээр л анхаардаг байхаа. Одоо хэн лоббидохыг хүлээж байгаа байхаа.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 13/

    Швейцарь улсаас эрүүгийн хэргийн материалыг нь авч 9.2 сая доллорыг нь улсын орлого болгож бүх хөрөнгийг нь хурааж Монгол улсын хуулиар шийтгэх ёстой яагаад хүчлэхгүй яаравчлахгүй байгаа юм бэ?. ард түмээн...

    1
    Хариулах