Ирэх сараас банкны картаараа автобусаар зорчдог болно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 13 ・ 1

Автобусны  “U Money” картыг ирэх хоёрдугаар сараас банкны төлбөрийн карттай хослуулахаар болжээ. Ингэхдээ энэхүү банкны картаар автобусанд үйлчлүүлэхээс гадна банкны төлбөрийн картын зориулалтаар ашиглаж, банкны үйлчилгээг давхар авах боломжтой гэдгийг албаныхан хэлж байна.

Тодруулбал одоогоор туршилтын карт гаргаж байгаа бөгөөд уг карт нь таны нэр дээрх банкны данстай холбогдох учир та картаа заавал урьдчилан цэнэглэх шаардлагагүйгээр хэрэгцээ шаардлага гарсан үедээ тухайн сонгосон банкны дансандаа орлого хийж, нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжтой болох нь ээ.

Эхний ээлжинд “Хаан” банктай хамтран ажиллахаар гэрээ байгуулсан бөгөөд ирэх сарын сүүлчээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ажээ. Цаашдаа бусад арилжааны банкуудтай хамтран ажиллана гэдгийг “Улаанбаатар смарт карт” компанийн зүгээс мэдээллээ.

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 17-ны өдрөөс үүрэн холбооны “Юнител” компанийн хэрэглэгчид автобусанд гар утсаа уншуулж үйлчлүүлдэг болоод байгаа аж.

Энэхүү ухаалаг NFC” сим карт нь “Юнител”-ийн сим карт болон GG карт, нийтийн тээврийн “U-Money” картыг өөртөө багтаасан утасны сим ажээ. Ингэснээр та автобусанд утсаа уншуулаад л “GG” оноогоо ашиглаж  нийтийн тээвэрт зорчих боломжтой юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: