Дуучин Т.Дэлгэрмөрөнд "үнэлэгдсэн" бүсгүй

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 13 ・ 6
Энэ сарын 20-нд "Уулзахын хүслэн” хэмээх утга учирын сайхан нэртэй уран бүтээлийн тоглолтоо сонсогч түмнээ өргөн барих гэж байгаа дуучин Х.Мөнгөнцэцэг олны хараанд "овжин” ихээр өртөх болжээ. СУИС-д МУГЖ, дэд профессор  М.Найдалмаа багшийн удирдлага дор таван жил суралцан төгсөж өдгөө СУИС-аас "чанартай бүтээгдэхүүн” гардаг гэдгийг батлан яваа түүний олон сайхан дуунуудын дотроос "Номин талст” хамтлагийн дуучин, СТА Т.Дэлгэрмөрөнтэй хамтран сэргээн дуулсан "Хайрын дээд хань минь” дуу сонсогч түмний сонорыг мялаан машид сайн үнэлгээ авсан билээ. Х.Мөнгөнцэцэгийн хувьд Монголын нийтийн дууны урлагт чимэг нэмсэн өв тэгш бүсгүй гэдгээрээ ид гялалзаж яваа уран бүтээлч юм. Түүний тоглолтод мэргэжил нэгт нөхөд болон ойр дотны хүмүүс нь бүхий л бололцоогоороо дэм өгч байгаа бөгөөд дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн цахим хуудаснаа:
 
"Дуунд дуртай урлагт хайртай түмэндээ миний бие Мөнгөнцэцэг дуучин дүүгийнхээ "Уулзахын хүслэн" тоглолтыг үзэн сонирхож шүүн тунгаахыг санал болгоё. СУИС-ийн мэргэжлийн дуулаачын ангийг онц сайн дүүргэж төгссөн энэ эрхэм хөөрхөн дуучин дүүгээ онцолж, миний бие "Хайрийн дээд хань" дуугаа хамтран дуулсан нь учиртай. Энэ гайхамшигт увидасыг хэрхэн хөглөхөө би түүний тайзан дээр харуулнам зээ.Түүний хоолойн чадал цар хүрээг та бүхэн минь Монгол бүсгүйн гоо үзэсгэлэнтэй хослуулан тольдож хүлээн авж сонордоорой. Говь-Алтайгаас ургасан цуурай Монголоо чимэх болтугай” хэмээн халуун дулаан сэтгэлийн үгээ нийтлэжээ.
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 08 сар 14/

    yanhan

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 15/

    zaluu saihan bvsgvid amjilt...

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 15/

    Манайд сүүлийн үед дуучид, телевизийн сурвалжлагч, нэвтрүүлэгч охид хүүхнүүд заавал мээм хөх, гуяа хасаа гаргавал сайхан харагдана гэж боддог юм шигээ. Монголоороо даруухан байгаа хүүхнүүд л гоё сайхан харагддаг гэдгийг ойлгоосой. Миний дүү хурган дээлтэйгээ байгаа чинь ЖИНХЭНЭ МОНГОЛ САЙХАН БҮСГҮЙ-

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 15/

    Дэлгэрмөрөн эмэгтэй хүнд халтай атлаа Тэнгэрийн бүсгүй гэж дуулдаг хулгайч байгаа юм. Охидууд минь холхон байгаарай. Эм хүнийг зоддог хөгийн эр хүн санагддаг юм.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 14/

    яаг үнэн их муухай харагдаж байна лээ

    1
    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 13/

    DUULJ BOLNOO HUHUU DAHIJ BITGII GARGAARAI MUUHAI HARAGDAJ BNLEE

    1
    Хариулах