Утааны хор хөнөөл

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 16 ・ 1

Эрүүл хүн нэг минутанд 8-10литр, цагт 500-600 литр, хоногт 1200-1400 литр хүчилтөрөгчөөр амьсгалдаг. Агаар бохирдолтой байх тусам хүчилтөрөгчөөр дутагдаж байдаг.

2.  Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгалын замын эмгэг үүссээр байна.

3.  Бохир агаараар амьсгалснаар  хүүхэд, өндөр настан дархлаа султай өвчлөмтгий,  архаг хууч өвчтэй хүмүүс өвчлөх магадлал маш өндөр.

4.  Агаарын бохирдлын хурц нөлөөлөл буюу нүүрс болон машины утаанд хорт бодисын хольц /концентрацаар/ өндөр идэвхээр богино хугацаанд хүн, амьтан, ургамлын амьдрах үйл ажиллагааг үгүй хийж, мөхөөж  байдаг.

5.  Улаанбаатарын утаа   харшлын гаралтай нүд, чих  хамрын  хоолойн хөндийн үрэвсэл, багтраа, арьсны эмгэгийг үүсгэж байна.

6.  Улаанбаатарын утаанаас үүдэлтэй зүрх судасны өвчний тархалт өндөр. Мөн зүрхний үйл ажиллагааны хямрал, дутагдал, хүүхдийн төрөлхийн гажиг, зүрхний ишеми үүсгэсээр байна.

7.  Сүүлийн үед утааны хороос болж  нөхөн үржихүйн эрхтэн болох үр хөврөл гэмтэх, дутуу төрөх эрсдэл маш их гарч байна.

8.  Нүүрсний утаа нь бие махбодийн өсөлт, хөгжилтөд сөргөөр нөлөөлж хүүхдийн өсөлтийг удаашруулж байгааг мэргэжилтнүүд тогтоожээ.

9.  Тэр ч бүү хэл утааны хорноос үүдэлтэйгээр хүний  өндөр жин цээжний тойргийн харьцаа хүртэл алдагдсан  байна.

10. Оюуны чадвах, чадвар муудаж утааны аюултай хэсэгт амьдарч буй иргэдийн уушигны үйл ажиллагаа хэвийн бус болсон гэдэг нь тогтоогджээ.

11. Статистикийн мэдээгээр манай улсад зүрх судасны  өвчлөл  хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, гурван  хүн тутмын нэг нь зүрх судасны өвчлөлөөр амь насаа алдсаар байна.

12. Улаанбаатар хотын хүүхдүүд хөдөөгийнхнийг  бодвол гуурсан хоолойн үрэвсэл өвчнөөр 5-15 дахин илүү өвчилж байна гэдгийг судалгааргаар тогтоосон байна.

13. Улаанбаатар хотын 0-16 насны хүүхдүүд багтраагаар өвчлөхөд нөлөөлж буй олон хүчин зүйлийн дотор тоосны үзүүлэх нөлөө 56.5 хувь байна.

14. Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж хашгичхаас өөрийг хийч чадахгүй аргаа барсан Монгол гадны орнуудын доог тохуу болсоор л байна.

15. Зундаа агаар  амьсгалж, өвөлдөө гүн хордлогонд ордог зуурдын юм шиг эмгэнэлт амьдралтай жижигхэн улс байсаар л байх уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: