Хүний хамар идсэн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 16 ・ 1

Өнгөрсөн тав дахь өдөр буюу энэ сарын 13-ны өдөр Төв аймгийн сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон согтуурсан үедээ найзынхаа хамрыг тас хазаж идсэн этгээдэд холбогдох хэргийн шүүх хурал хойшилжээ.

Гэмт этгээд гурван хүүхэдтэй, эхнэрээсээ салсан, арван сартай хүүхдээ асран хамгаалж байгаа гэх шүүхийн бичиг үзүүлснээр шүүх хурал уг шийдвэрийг нягталж үзэх шалтгаанаар ийнхүү хойшилсон байна. Хуулийн дагуу бага насны хүүхдээ асран хамгаалж буй өрх толгойлсон эцгийн ялыг хойшлуулна хэмээн заасан байдаг аж. Эх сурвалжийн мэдээлснээр, гэмт этгээд өмнө нь хүний хацар хазаж, нүүрэн тус газар нь гэмтэл учруулж байжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: