"Мөнхжин-Од" компани дөрвөн жил хуурамч архи үйлдвэрлэж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 17 ・ 15

Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван хүн өчигдөр шингэн зүйлд хордож, газар дээрээ нас барсан ноцтой хэрэг гарсан билээ.  Тэднийг урьдчилсан байдлаар архинд хордсон байж болзошгүй гэж үзэж байгаа аж. Учир нь  хүн нас барсан хэргийн газраас "Найрсаг" нэртэй архины шил, "Гайхмаараа" шил арчигч бодис олджээ. Нас барсан иргэд байрны сантехникч болон манаач, үйлчлэгч бөгөөд тэдний нэг нь эмэгтэй хүн байсан аж.

Хэргийн газарт нийт 247 улсын байцаагч ажиллаж, архи согтууруулах ундаа худалдан борлуулдаг болон түүгээр үйлчилдэг 761 газарт шалгалт хийж, сэжиг бүхий 3363 шил архийг битүүмжлэн лацаджээ. Мөн сэжигтэй архины 52 дээжийг итгэмжлэгдсэн лабораториудад хүргүүлэн шинжлүүлж эхэлсэн байна. Шинжилгээний хариу өнөөдөр гарна.

 Тиймээс иргэдийг архи согтууруулах ундаа болон спиртийн найрлагатай хүнсний бус ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байхыг НМХГ-аас анхаарууллаа. Нэг талаар энэ нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ажилдаа хариуцлагагүй ханддагтай холбоотой. Яагаад гэхээр Найрсаг архийг үйлдвэрлэдэг “Мөнхжин-Од” компанийн зөрчлийг 2013 оноос эхлэн илрүүлж, шалгаж байсан ч дорвитой арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн байгаа юм. Тодруулбал 2013 онд  чанарын шаардлага хангахгүй хуурамч архи зарж байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу ШӨХТГ-аас Баянзүрх дүүрэг 27-р хороонд байрлалтай найман нэрийн “НЭМООЛ”  хүнсний дэлгүүрт гэнэтийн шалгалт хийхэд дээрх “Мөнхжин-Од” ХХК нь “Жем интернэшнл”, “Спирт бал бурам” зэрэг архины шил савыг ашиглан, хуурамч акзиз нааж хямд үнээр архи борлуулж байсан нь тогтоогдсон байдаг. 

Тиймээс тухайн үед тус компанийн 140 гаруй шил архийг битүүмжлэн 5.0 сая төгрөгийн торгууль ногдуулж, ҮХААЯ-нд тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах санал хүргүүлсэн. Энэ компани нь архиа маш хямдаар зардаг байсан ба 0.5 грамм архийг өмнө нь 2000 төгрөгөөр, 0.75 архийг 3000 төгрөгөөр худалддаг байсан байгаа юм. Харин саяхнаас үнэ нь нэмэгдэж, 2500-3500 болсон байжээ.

Мөн тус компанийн Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байсан. Гэсэн ч өдийг хүртэл үйл ажиллагааг нь бүрэн хаахгүй байсаар 4,5 жилийн дараа ийнхүү таван хүний алтан аминд хүрлээ. Үүнээс далд хэдэн хүний аминд хүрснийг таашгүй. Орлого багатай, орлогогүй иргэдийн архийг ийнхүү үйлдвэрлэдэг энэ компанийг хүн амины хэрэгт холбох хэрэгтэй. Бусдыг хордуулж хөнөөх архи үйлдвэрлэнэ гэдэг чинь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэрэг биш үү.

Г.Наран

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 19/

    Мэрэгжилтэй-мэдлэгтэй-хариуцлагатай-сэтгэлтэй нь биш мөнгөтэй өнөөх жаран тэрбумд нь багтагсад хариуцлагатай албанд очихлоор ажил хариуцлага унаж асуудал иймдээ хүрч байгаа юм,хэрэв шудрага ёс гэж байдаг бол бүгдээрээ зайгаа тавиад зайлаад өх ёстой юм,чадахгүй биздээ,харж л байя.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 19/

    ЦАГДАА АВИЛГАЛ АВСАН НЬ ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙНА.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 19/

    МХЕГ, ЦЕГ ын хариуцсан албан тушаалтнууд шударга ажилласан бол 5 хүн хордохгүй байжээ. Одоо тэгээд гэмт хэрэгтэн, тэднийг хамгаалсан МХЕГ ын байцаагч, ЦЕГ мөрдөн байцаагч нар нь тодорхой байхад хуулийнхан шударгаар асуудлыг шийдэж чадах уу? БАС авлигадаад асуудлыг дараад өнгөрөх үү?

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 18/

    Манай улсад толгойноосоо аваад хөлдөө хүртэл хариуцлага сахилга бат гэж байхгүй болсоны наад захын жишээ МӨНХЖИН-ОД -ын энэ хэрэг мөн,хичнээн жил сул цалин авч байгаа нийслэл хотын МХГ-ыг хуйгаар нь татан буулгаж хариуцлага тооцох хэрэгтэй,чадахгүй биздээ-өнөөх жаран тэрбумаа гүйцээх гээд баахан мөн

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 18/

    МАН-ын төрийн нууц хаалттай хэлэлцэнэ гээд замхруулчихаж магадгүй шүү.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 18/

    МАН зориуд намынхаа авилгалчдыг чухал чухал местен дээр тавьж 60 тэрбумаа гүйцээх гэсэн асуудлаас болж маш олон хүн амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа.Авилгалч хулгайч дээрэмчин хужаа нам МАН сөнөтүгэй.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 18/

    Авилгалчдын хар гай.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 18/

    МХГ-хан авилгал авдаг нь тодорхой боллоо,

    Хариулах
  • ардын төлөөлөл / 2017 01 сар 18/

    Тухайн үед зөрчил илрүүлсэн болж ажил хийж байсан НМХГ-ын хэлтсийн дарга болон улсын байцаагчид эрүү үүсгэж шалгах хариуцлага тооцох хэрэгтэй. Яг гол буруутан нь улсын байцаагч, хэлтсийн дарга гэх анхан шатны удирдлага шүү.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 17/

    ene arhini eznig hohirogchdin ar gerihen alah heregtei shvv dee

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 17/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 17/

    Үйлдвэр худалдааны яам яагаад тусгай зөвшөөрлийг цуцлаашүй вэ. Хэн авлига аваад зөвшаөрөв. Шалгаж тогтоох

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 17/

    Үйлдвэр худалдааны яам яагаад тусгай зөвшөөрлийг цуцлаашүй вэ. Хэн авлига аваад зөвшаөрөв. Шалгаж тогтоох

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 17/

    Хариуцлагаас яаж мултарч байсан түүхийг нь судлах хэрэгтэй.эрүүгийн цагдаагийн газрын хэн шалгаж байсанг тогтоох.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 17/

    Иймэрхүү үйлдвэрийн эзэд шоронд байх ёстой. БАХС авлига өгөөд мултраад байдаг байх л даа

    Хариулах