"Утааны эсрэг" жагсаалд Никитон, Sweetymotion, Lemons хамтлагууд дуулна

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 18 ・ 4

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр "Утааны эсрэг ээж, аавууд” нэгдэн Сүхбаатарын талбайд жагссан билээ. Тэгвэл "Утааны эсрэг ээж аавууд”-ын холбоо дахин нэгдэж "Боож Үхлээ” эсэргүүцлийн жагсаалыг энэ сарын 28-ны Бямба гарагт Сүхбаатарын талбайд 12:00 цагаас хоёр дахь удаагаа зохион байгуулахаар боллоо.

 

Энэ удаад ээж аавуудын санаачлагаар эхэлсэн утааны эсрэг хөдөлгөөнд урлагийнхан нэгдэхээр болжээ. Он солигдох мөчид Сүхбаатарын талбайд зохиогддог шоунд 100 мянга гаруй иргэд жил бүр цугладаг байна. Энэ тоог харьцуулан шүүмжлэсэн сэтгэгдлүүд сошиал ертөнцөд нэлээд ажиглагдсан нь таатай юм. Учир нь урлагийнхан "Утааны эсрэг" жагсахаар бэлдэж, ээж аавуудтай нэгдэх санаачлагыг хөгжмийн зохиолч Л.Чинбат, Никитон хамтлагийн дуучин Ц.Батчулуун нар гарган бусдыгаа уриалан жагсаал дээр дуулахаар болсоноо мэдэгдлээ. Ц.Батчулуун, Л.Чинбат нар Утааны тухай дуу гаргаж клип хийхээр төлөвлөж байсан бөгөөд энэ сарын 28-нд болох жагсаал дээр дууныхаа нээлтийг хийхээр болжээ.

Тодруулбал, Никитон, Sweetymotion, Lemons, Mr.Dogs, Жааз урсгалаар дуулдаг Ц.Хулан, Ээ халаг дуугаар олонд танигдаад байгаа дуучин Ж.Энхбаяр нар ая дуугаа өргөж, хөлбөмбөгийн тайлбарлагч Б.Батзаяа жагсагчидтай флашмоб хөдөлгөөн хийх зэргээр  оролцох юм байна. Тус өдрийн үйл ажиллагааг "Танайд хоноё" нэвтрүүлгийн сэтгүүлч, хөтлөгч Г.Алтантүрүү хөтлөхөөр болжээ. ДиЖи Үүрээ тэргүүтэй Монгол Микс Прожектийн хамт олон "Утааны эсрэг" жагсаалд нэгдэж жагсаалын үйл ажиллагааны хөтөлбөрийг хариуцан ажиллаж байгаа аж.

"Утааны эсрэг ээж аавууд" ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүүгийн хэлснээр: "Утааг эсэргүүцэх жагсаал нь нийгмийн бүх салбарын төлөөлөгчдийг хамарсан илүү өргөн хүрээтэй хөдөлгөөн болон тэлж байна" хэмээн онцоллоо. Мөн зохион байгуулагчдын зүгээс НҮБ-аас Агаарын бохирдлын эсрэг тэмцэх элчээр сонгогдсон дуучин Д.Болд болон Камертон хамтлагийг жагсаалд нэгдэж ая дуугаа өргөх, үзэл бодлоо илэрхийлэхийг урьсан бөгөөд хариу хүлээж байгаа юм байна. Мөн жагсаалд оролцож утааны эсрэг хөдөлгөөнийг дэмжиж буйгаа Зууны манлай дуучин МУГЖ Б.Сарантуяа, Дуучин Нара буюу М.Нарантуяа, жүжигчин Бооёо буюу Б.Ариунболд нар илэрхийлсэн гэдгийг хэллээ.

Зохион байгуулагчдын зүгээс соёл урлаг, спорт, нийгэм эдийн засгийн олны танил хүмүүс та бүхнийг УТААНЫ ЭСРЭГ дуу хоолойгоо нэгтгэн 2017.01.28-нд СҮХБААТАРЫН ТАЛБАЙ дээр 12:00 цагт хамтдаа жагсахыг уриалж байгаагаа илэрхийллээ.

Дашрамд дурдахад, өмнөх жагсаалын үеэр УИХ-д хаягласан өргөдлийг нийт 2500 орчим хүн бөглөж, гарын үсгээ зуран баталгаажуулсан байна. Харин жагсаалыг зохион байгуулагчдын хэлж буйгаар ойролцоогоор 4000 орчим хүн жагсаалд оролцсон байна.

 

М.Буянжаргал

Cityinfo.mn

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 20/

    UG NI ENE HUMUUS INGEJ MONGOLIIHOO TULUU GANTS NEG YUM HIIH BOLSON DOO JAVHLANG MUULJ BAIHAAR

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 20/

    UG NI ENE HUMUUS INGEJ MONGOLIIHOO TULUU GANTS NEG YUM HIIH BOLSON DOO JAVHLANG MUULJ BAIHAAR

    Хариулах
  • ЗОЧИН / 2017 01 сар 18/

    НАРА ГЭЖ НЭГ ХЭНХЭГ НЬ ДЭНДСЭН ХҮҮХЭН БАЙНАА. СОЛОЙТОЙ ХҮҮХЭН БАЙНАЛЭЭ.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 18/

    okay

    Хариулах