Монгол залуус Хонг Конгийн дэлгүүрээс хулгай хийж байгаад баригджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 18 ・ 2

Өнгөрсөн Ням гарагт Хонг Конгийн Цим Ша Цуй дүүрэгт дэлгүүрээс хулгай хийж байсан 34, 41 настай хоёр монгол хүн үйлдэл дээрээ цагдаа нарт баригджээ.

 

Эрэгтэй, эмэгтэй хамтрагч нарыг Кантон гудамжны H&M дэлгүүрийн гаднаас оройн 05:00 цагийн орчимд баривчилсан байна.

Хосууд тус дүүргийн брэнд дэлгүүрүүдээс тусгай цаасан уут ашиглан хулгай хийж байсан гэнэ. Тэднээс 18 ширхэг хулгайлсан бэлэн хувцас илрүүлсэөн бөгөөд үнэ нь 5,000 орчим хонгконг доллар (~$645) болсон байна.

Цагдаа нар дараа нь тэдний буусан зочид буудалд нэвтрэхэд нийт 300,000 хонгконг долларын (~$38,700) үнэ бүхий 500 гаруй брэнд хувцас ирүүлжээ. Мөн тэндээс өөр нэг Монгол хулгайчийг олж баривчилсан байна.

Гурван Монгол иргэн Хонг Конгод дөрөв хоногийн өмнө ирж, хэд хэдэн цуврал хулгайн ажиллагааг зохион байгуулсан аж. Тэд мэргэжлийн хүмүүс бөгөөд тугалган цаасан хальстай уутанд хулгайлсан хувцаснуудаа хийн авч гардаг байсан нь дэлгүүрүүдийн дохиоллыг нэвтрэх арга байсныг цагдаа нар хэлсэн байна.

Хулгайч нар цуглуулсан бараагаа Хятадын эх газар руу хүргэж, зарж борлуулах зорилготой байсан бололтой. Тэд нийтдээ 20 удаагийн хулгайн ажиллагааг Хонг конгод зохион байгуулсан тухай цагдаагийн газар мэдээлсэн байна.

Монгол хулгайч нарын үйлдсэн хэргийн талаар Хонг Конгийн "Sing Tao Daily", "Ming Pao Daily News" зэрэг хэвлэлүүд мэдээллэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зорин / 2017 01 сар 18/

    Сайхаан сайхан. Терийн тушээд нь улсаасаа хулгайлдаг тул улс ядуу. Иймдээ идэх емсех юмаа олох гэж зовж яваа юм.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 18/

    Нүдний булайнууд

    Хариулах