Хараагүй иргэдэд зориулсан орон сууц ашиглалтад орно

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 18

Хараагүй иргэдэд зориулсан анхны орон сууц ирэх сард ашиглалтад орно. Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа хараагүй иргэдэд зориулсан барилгын ажилтай танилцлаа. Барилгын гүйцэтгэлийн ажил 90 хувьтай яваа бөгөөд Цагаан сарын өмнө ашиглалтад орох юм байна. БГД-ийн Засаг дарга С.Одонтуяа “Манай татвар төлөгчдийн мөнгөөр нийслэлд 90 айлын орон сууц барьж байгуулсанд бид баяртай байна. Хамгийн гол нь хараагүй иргэд тав тухтай амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм” гэлээ.

Хараагүйчүүдийн төвийн захирал З.БолдсайханМанай хараагүй иргэд бусад орон сууцны хөтөлбөр, мөн найман хувийн ипотект хамрагдаж чаддаггүй. Тийм учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тусгайлан халамжийн орон сууц барьж орон сууцаар хангах нь туйлын чухал. Үүний нэг том эхлэл, анхдагч нь манай барилга болж байгаад баяртай байна. Хараагүйчүүдийн үйлдвэрийн ажилчид энэ байранд шууд орно. Үлдсэн байранд нь Хараагүйчүүдийн үндэсний холбоогоор дамжуулаад гишүүдээсээ өргөдөл аваад, тодорхой материал бүрдүүлээд Хараагүйчүүдийн зөвлөл дээр хэлэлцэж байгаад тодорхой шалгуур хангасан иргэдийг байранд оруулна. Өөрөөр хэлбэл, ам бүл, амьжиргааны түвшин, өөрийн гэсэн орон сууцгүй зэргийг харгалзан үзнэ. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, энэ орон сууц маань улсын өмчит учир өмчлөгдөж, хувьчлагдахгүй. Зөвхөн амьдарч, ашиглалтын зардлаа хувь хүн өөрөө төлнө. Ашиглалтын зардалд дулаан цахилгаан багтана. Талбай ашиглалтын буюу СӨХ-ийн бага хэмжээний мөнгөө төлнө. Түрээсийн мөнгө гэж байхгүй” гэсэн юм. Хараагүй иргэдэд зориулсан орон сууцыг барих санаачлагыг анх УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гаргаж байжээ. Улмаар 2015 онд Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны сайдаар ажиллаж байхдаа цалин төсвийн багцад дөрвөн тэрбум төгрөг суулгаж, барилгын ажлыг эхлүүлж байсан аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх