"Миний ээж хамгийн хөөрхөн" тоглолт болно

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 20 ・ 1

Монгол түмний дунд амнаас ам дамжин, сэтгэлээс сэтгэл дамжин өртөөлөн эгшиглэж буй уран бүтээл болох дуучин О.Гансувдын дуулсан “Миний ээж хөөрхөн” дууны шүлгийг бичсэн MOSCAP-ийн гишүүн, яруу найрагч Мягмарын Цэрэнтогтохын МИНИЙ ЭЭЖ ХАМГИЙН ХӨӨРХӨН нэртэй тайлан тоглолт 2017.01.25 нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болох юм байна. Тоглолтонд дуучин Э.Төрмандах, О.Гансувд, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ, жүжигчин Л.Сөрөлт гээд сүүлийн үеийн нийтийн дууны өнгө төрхийг тодорхойлж буй шилдэг уран бүтээлчид ая дуугаа өргөх юм байна. “Жаргалтай явна хоёулаа”, “Баярлаж явна уу ээжээ”, “Наран тэнгэр ижий” зэрэг дуунуудаар нь бид сайн мэдэх билээ.

Билетийг Бөхийн өргөөний кассаар худалдаалж байна. Харилцах утас:
86160866, 96160866

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: