МАК хоёр жилд 15,4 тэрбум төгрөгийн хураамжийг улсад тушаахаас мултарч чаджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 20 ・ 3

МАК хоёр жилд 15,4 тэрбум төгрөгийн хураамжийг улсад тушаахаас мултарч чаджээ.

Нийгэм хамгаалал хөдөлмөрийн сайд Н.Номтойбаярын ураг  төрлийнхөн хувь эзэмшдэг Монголын алт” компани сүүлийн 2 жил гадаадаас ажиллах хүч авсныхаа төлөө төлбөрийн хураамжаас  чөлөөлөгдсөн байна. Тодруулах юм бол 2016 онд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан нарын гарын үсэгтэй 2016 оны 2 сарын 1-ний өдрийн засгийн газрын 84 тоот тогтоолоор 2 аж ахуйн нэгжийн гадаад ажилчдыг төлбөрөөс чөлөөлсөн байна. Үүнд Монголын алт” компани багтаж байгаа юм. Тус компаний 1350 ажилтныг төлбөрөөс чөлөөлжээ. Энэ нь улсад орох 6,2 тэрбум төгрөгийн орлого цуцлагдсан гэсэн үг.

Харин 2017 онд Монголын алт компаний 1600 ажилтанг төлбөрөөс чөлөөлөөд байгаа билээ. Уг шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр Нийгэм хамгааллын сайд Н.Номтойбаяр нарын гарын үсэг зурсан Засгийн газрын 201 тогтоолоор шийдсэн билээ. 1600 ажилтанг төлбөрөөс чөлөөлж байгаа гэхээр улсад орох байсан 9,2 тэрбум төгрөгийг “Монголын алт” компани тушаахгүй болж байгаа гэсэн үг.

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж Монгол хүнийг ажиллуулах шаардлагатай. Харин гадаадаас ажиллах хүч авсан нөхцөлд тухайн компани нь улсад ажиллах хүчний хураамжийн төлбөр төлдөг. Энэхүү хураамж нь Засгийн газраас тогтоосон Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцдог байна. Тэгэхээр 1 гадаад ажилтан ажилуулсан аж ахуйн нэгж сар бүр 480,000 төгрөгийн төлбөрийг улсад тушаадаг гэсэн үг. Ингээд тооцох юм бол ийнхүү “ Монголын алт” компани сүүлийн 2 жилд 15,4 тэрбум төгрөгийг улсад тушаахаас мултарч чадсан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 20/

    iim hyn turiin said bolood uuriiguu hamgaalaad baih yum gemgyui tseber geed l baisan

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 20/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 20/

    Номтойбаяр өөрийгөө хамгаалсан мэдэгдэл хийгээд байсан шүү дээ улаан луйварчин юм аа.

    Хариулах