Төв аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 20 ・ 1
Томуу, томуу төст өвчний дэгдэлт Төв аймгийн хэмжээнд эрс нэмэгдэж буйтай холбогдуулан тус аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаагаа явуулдаг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтыг түр хугацаагаар зогсоох захирамж гаржээ.

Тус захирамжаар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 2017 оны нэгдүгээр сарын 20-оос эхлэн 30-ний өдрийг хүртэл түр зогсоосон байна.

Мөн эдгээр өдрүүдэд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг үүрэг болгожээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: