Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 23
・ 1

Шөнө хотод ирж хулгай хийгээд өглөө буцдаг бүлэг хулгайч нарыг баривчилжээ. Өнгөрөгч шөнийн 05:30 цагийн үед баянгол дүүргийн дөрөвдүгээр хороо Голден парк хотхоны гадна байсан автомашины гурвалжин шилийг хагалж хулгай хийж байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд уг хэргийг 18-25 насны Т, Б, А, О нар үйлдсэн аж. Тэд шөнийн цагаар хотод ирж хулгай хийгээд өглөөдөө Дархан руу буцдаг гэж мөрдөн байцаалтын үеэр мэдүүлсэн байна.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.