“СЭЛБЭ ДЭД ТӨВ”-ИЙН ТӨСЛИЙН БАГИЙНХАН АЖЛААСАА ТАНИЛЦУУЛАВ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 01 сар 26

 

Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүс нутгийн газрын захирал Аюуми Кониши нар 2017 оны 01 дүгээр 26-ны өдөр Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх дэд төвүүдийн төслийнхний ажилтай танилцсан юм. “Сэлбэ дэд төв”-ийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороонд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилдаа оржээ. Төслийн багийнхан авто зам, дулааны шугам, цэвэр, бохир усны шугам, цахилгаан, барилгажилтыг хэрхэн шийдвэрлэх талаар төлөвлөгөө, зураглалыг дэлгэрэнгүй танилцуулав.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх