Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг "хар машин"-аар тоолно

Улстөр ・Нийтэлсэн: Баярмаа 2017 01 сар 26 ・ 3

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” тогтоолын төслийг батлав.

Уг тогтоолд санал тоолох үйл ажиллагаанд “New image cast” төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөжээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалт гаргахдаа хянуур хандахыг анхааруулаад “Цэргийн анги байгууллагын удирдлагууд алба хаагчдаа хүчээр аль нэг намд санал өгүүлэх тохиолдол байдаг. Энэ талаар нарийвчлан судалж, асуудал байвал шийдвэрлэх хэрэгтэй” гэв.

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн санал тоолох үйл ажиллагаанд “New image cast” буюу бидний нэрлэж заншсанаар хар машин ашиглах болж байгаа юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 01 сар 27/

    okay

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 27/

    Саналын хуудсыг хар машинтай тулгаж давхар гараар тоолох хууль яаралтай гаргах хэрэгтэй байна.Манай эрх баригчид энэ талаар чимээгүй байдаг нь дараагийн ерөнхийлөгч тодорчихоод байгаа юм биш үү.

    Хариулах
  • Зочин / 2017 01 сар 27/

    За бас хятадуудад хакердах боломжийг нь зориуд олгож өгч байгаа юм байна.

    Хариулах