Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 31
・ 21

Монгол улсын Гавьяат эдийн засагч Б.Осоргарав, “Өнөр бүл” хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн захирал асан Ж.Дүгэр тэргүүтэй ахмадууд эдийн засгийн хямралаас гарахын тулд ард иргэдээс хандив цуглуулах ёстой, ингэж байж манай улс хямралаас гарна хэмээн өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд энэхүү хөдөлгөөнд найман настай балчираас 80 настай буурал хүртэл, ажил мэргэжил, нас хүйс харгалзахгүй идэвхитэй оролцож нэгдэх хэрэгтэй гэж байлаа.
Гавьяат эдийн засагч Б.Осоргарав гуайн тооцоолсноор 30 хүртэлх насны хүмүүс хандивт өргөх мөнгөө насныхаа эрэмбээр өсгөж өгвөл сайн. Ингэхэд 1000 төгрөгөөс өссөөр 23 мянга болно. Тухайлбал, найман настай бол 1000 төгрөг, есөн настай бол 2000 гэх зэргээр 30 нас хүртэл 1000 төгрөгөөр өсгөн, 31-ээс 40 насны хүмүүс 150.000 төгрөг, 41-ээс 50 насны хүмүүс 200.000, 51-ээс 60 насны хүмүүс 150.000, 61-70 насны хүмүүс 50.000, 71-ээс дээш насны хүмүүс тус бүр 20.000 төгрөг хандивлахад улсад 214 тэрбум төгрөгийн хуримтлал бий болгож өгч чадна гэжээ.
Ийм байдлаар иргэд улсдаа хандив өргөвөл одоогийн эдийн засгийн хямралтай байдлаас гарах боломжтой гэлээ. Мөн иргэдээс гадна төрийн дунд болон өндөр албан тушаалтнууд, мөн аж ахуйн нэгжүүдээс албан тушаал, орлогын зөрөөг харгалзан ялгавартай хандив авбал 425 тэрбум төгрөг цугларах боломжтой гэж тооцоолжээ.
Мөн үүнээс гадна оффшор бүсэд байршуулсан мөнгийг эх орондоо оруулж ирэх хуулийн төслийг яаралтай баталж, тухайн эздэд нь ямар нэгэн хариуцлага тооцохгүйгээр оффшорын хөрөнгийг нь улсын өмч болгох хэрэгтэй гэж байв.
Ингээд хандивыг “Эх орныхоо төлөө” хэмээх сангийн дансанд хуримтлуулж эхэлжээ. Тухайлбал, хэвлэлийн бага хурал хийсэн ахмадууд тус бүр 200-500 мянган төгрөг болон нэг сарын тэтгэврийн мөнгөө хандивлаж байна гэдгээ хэлсэн. Харин Б.Осоргарав гуай хувиасаа 10 сая төгрөг, 10 адуу, алтан бөгжөө хандивлаж байгаа юм байна. Мөн тэрээр хандив тусламжаар орж ирсэн мөнгийг ил тод мэдээллэж, Засгийн эрх бүхий байгууллагуудын тодорхой албан тушаалтнуудад олон нийтийн өмнө хүлээлгэн өгч байх болно гэлээ.
Мэдээллийн үеэр Гавьяат эдийн засагч Б.Осоргараваас дараахь зүйлсийг тодрууллаа.
-Та яагаад, хэзээнээс хандив цуглуулах ажлыг санаачлахаар болов?
-Их эзэн Чингис өьвөг эцгийнхээ бидэнд үлдээсэн энэ сайхан газар нутаг эх орныг бид бусдад муу, муухайгаар харагдуулах ёсгүй. Би Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархалын өдрөөр зурагт үзэж сууж байгаад Их молнгол улсыг байгуулахын төлөө бидний өвөг дээдэс ямар их хүч, ухаан тэсвэр тэвчээр зарцуулж байсныг үзлээ. Ингээд бид эдийн засгийн хямралтай үед эх орноо хямралаас гаргах ёстой, гаргахын тулд тэмцэх хэрэгтэй гэж би бодсон. Ингээд хямралаас гаргах ажлыг ямар хэлбэрээр яаж санаачлах вэ гэж бодоод хандивын аян эхлүүлэхээр болсон. Би улс эх орондоо 50 шахам жил хөдөлмөрлөж, гавьяат эдийн засагч гэж эрхэм цол хүртсэн. Тиймээс иргэн хүний хувьдч ийм ажлыг эхлүүлэх ёстой гэж өөртөө хатуу шаардлага тавьж байгаа.
-Та одоо ямар ажил эрхэлж байна бэ. 10 сая төгрөг хандивласан учраас багагүй орлоготой юу?
-Би улс эх орныхоо төлөө чин сэтгэлээрээ хөдөлмөрлөж, цалингаара амьдарч ирсэн хүн. Одоогоор “Улаанбаатар аудит” гэж аудитын компаныг үүсгэн байгуулаад 30-40 хүнийг ажлын байраар хангаж, удидаж ажиллаж байна. Манай компанид чадварлаг менежментийн баг бүрдчихсэн байгаа. Ингээд бид ханив цуглуулахаар талаар тооцотой судалгаа хийж, санал солилцож, зөвлөлдөж, улстөрийн нөхцөл байдал цаг үеийг ажиглаж байаад энэ ажлыг олдоо эхлүүлж байгаа юм.
-Манай удсын эдийн засгийн энэ их хямралд юу нөлөөлсөн, хаанаас эхтэй хямрал гэж хэлэх бэ?
-Эдийн засгийн хямралд олон хүчтин зүйл нөлөөлсөн. Үе үеийн удирдлагууд эх орны аж байдал, ажилгүйдэл зэрэг их зүйл бий. Гэхдээ хямрал тэрнээс болсон, тэр буруутай, ингэх байсан гэж өнгөсөнтэй хамаатуулж бусдыг буруутгах би дургүй. Нэгэнт хямрал болчихсон учраас бид одоо хэрхэн яаж эх орноо хямралаас гаргаж, иргэд бүгдээрэ сайхан амьдрах бэ гэдгийг бодож бүгдээрэ хичээцгшээх хэрэгтэй байна. Монголын ард түмэн минь эх орныхоо төлөө буян үйлдэж, өгөлгийн гараа сунгаж, хандив цуглцлцах аянд идэвхтэй оролцоорой гэж хэлмээр байна. Монголчууд уг нь ухаан төгс оюунлаг хүмүүс.
-Хандиваар цугласан мөнгийг яг юунд хэрхэн зарцуулна гэж бодож тооцолж байгаа бэ?
-Хандиваар цугласан мөнгийг улсдаа тушаана. Мөн олон нийтэд үргэлж ил тод мэдээллэж байх болно. Харин яг ямар зүйлд зарцуулах бэ гэдгийг дараа нь шийднэ. Магадгүй эх хүүхдийн төрөх тасаг барих, хүүхдийн эмнэлэг барих, цэцэрлэг сургуулийн өргөтгөлд зарцуулах эсвэл улсын төсөвт орулж, шаардлагатай газар санхүүжилт хийх, өр төлбөр дарх зэрэг улсад зайлшгүй хэрэгцээтэй багйаа салбарт хөрөнгө оруулна гэв.
Мөн хэвлэлийн хурлын үеэр Ардын багш Ж.Дүгэр ярихдаа “Эдийн засгийн хямрал бол түр зуурын бэрхшээл байгаа юми. Тун удахгүй манай монголчууд хямралаас гарна. Хямралын үед бүгдээрээ эвээ нэгтгэж, сайн хөдөлмөрдөж, сайхан зүйлийг ярьж, хэлж бүтэээж явах хэрэгтэй. Би хувиасаа эх орондоо 200 мянган төгрөг хандивлаж байна” гэсэн юм.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.