Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 01 сар 31
・ 1

Сүүлийн үед эдийн засгийн нөхцөл байдал муудсантай холбоотойгоор иргэдийн дунд зээлийн гэрээтэй холбоотой маргаан нэмэгдэх хандлагатай болжээ. 2015 онд зээлийн гэрээний маргаан хоёр дахин өссөн бол банкны зээлтэй холбоотой маргаан 60 орчим хувиар өссөн байна. Харин 2016 онд энэ тоо 30 орчим хувиар нэмэгджээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн мэдээллээр эдийн засгийн хямралаас үүдэн зээлийн маргаан 30 хүртлэх хувиар өссөн ггэж байна. эЭнэ талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Т.Мэндсайхан ярихдаа “иргэний хэргийн маргаан буюу худалдах, худалдан авах болон зээлийн маргаан 30 орчим хувиар өссөн аж. 2015 онд мөн өссөн тохиолдол байгаа. Энэ бол Монгол Улсад эдийн засгийн хямрал бодитой болсны тод илрэл. Эдийн засгийн хямрал иргэний хэрэг үүсэхэд шууд нөлөөлж байна. Төлбөрийн чадваргүй, хугацаандаа үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаагаас тухайн хэрэг шүүхийн түвшинд очиж байна гэсэн үг. Нөгөө талаас манай иргэдийн эрх зүйн ухамсар, эрхээ хамгаалах ухамсар соёл төлөвшиж байна” гэлээ.
Эдийн засгийн хямралын шуурганд өртсөн иргэд банкны зээлээ төлөхийн тулд мөнгө хүүлэгчдэд хандан, дахин өндөр хүүтэй зээл авдаг болжээ. Энэ мэтээр ажилгүй болсон эсвэл олсон орлого нь хүрэлцэхгүй иргэд зээлээ барагдуулж чадахгүй явсаар шүүхийн хаалга татаж байгаа аж.
Г.Нар
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.