Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 02 сар 07
・ 7

Шатахууны салбарт монопол болсон “Петровис”, “Шунхлай” зэрэг компаниуд өнгөрсөн амралтын өдрүүдэд шатахууны үнийг 50-150 төгрөгөөр гэнэт нэмэгдүүлж, иргэдийг маш том хохироолоо. Ингэж бас гэнэтийн ашиг оллоо.
Үүнийг салбарын яам хүртэл буруутгаад, хянаж, шалгаж байгаагаа мэдэгдсэн. Шунхлай гэхэд л АИ92 бензиний үнийг 1,625 төгрөги хүргэсэн байгаа юм. Уг нь Засгийн газраас шатахууны импортын татварыг бууруулж, шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн. Гэтэл илт хууль зөрчсөн нь энэ.
Цагаан сар болох гээд хүн бүхэн сар шинийн бэлтгэлээ базааж буй энэ үед гэнэт шатахууны үнэ хөөрөгдүүлж, энгийн иргэдийг хохиролд оруулсан байна. Ингэж зориуд зохион байгуулалттайгаар шатахууны үнийг нэмсэн компаниудад ямар хариуцлага тооцох бэ. Мэдээж тэд өнгөрсөн өдрүүдэд хөөрөгдсөн үнийн зөрүүтэй нэлээд төгрөг хожсон байж таарна.
Ямартай ч ШӨХТГ-ын дарга Б.Лхагва ярихдаа “Шатахууны үнэ нэмснийг зориуд зохион байгуулалттай улстөрийн явуулгатай ажил байх гэж би эмзэглэж байна. Манайхан аливаа баяр ёслол сонгууль дөхөхөд бүтээгдэхүний суурь үнийг хөдөлгөдөг. Яагаад гэвэл томоохон аж ахуй нэгжийн ард улстөрчид байдаг. Тиймээс бид маш сайн хяналтаа тавьж, торгууль шийтгэлийг ногдуулж ажиллана. Хэдхэн хоногийн дараа сар шнийн баяр болох гэж байхад үнээ нэмж байгаа нь ард түмнийг төрд иргэх итгэлгүй болгох ажил байж болно. Тиймээс энэ байгууллагуудын эздийг судалж шалгана. Үнэхээр үнэ нэмэх асуудал байгаа бол саналыг нь хүлээн авч ярилцана. Үнэхээр шатахууны компаниуд туйлын хариуцлагагүй зүйл хийлээ” гэсэн байна.
Тэгвэл “ШУНХЛАЙ” группын ард лав Ардчилсан намын Г.Батхүү бий. Тэгвэл Батхүүгийн ерөнхийлөгчийн сонгуульд бэлдэж буй гэнэтийн нэг халдлага гэж ойлгож болох нь уу. Шатахууны үнэ нэмсэн асуудлын ард яг ямар улстөр байгаа вэ...
Үргэлжлэл бий...
Г.Наран
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.