Бензиний үнийг үндэслэлгүй нэмсэнийг тогтоожээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2017 02 сар 13 ・ 5

Долоо хоногийн өмнө шатахууны үнэ нэмэгдсэн талаар албаны хүмүүс мэдэгдэл хийж, үндэслэлгүй нэмсэн компаниудыг үнээ бууруулахыг ШӨХТГ-аас шаардаж байсан билээ.

“Петровис”, “Шунхлай” зэрэг компани шатахууныхаа үнийг литр тутамд нь хөдөө орон нутагт 100-150 төгрөг, хот орчимд 80-100 төгрөгөөр нэмсэн юм. Тэдний энэ дураараа үйлдэл гаргасны дараа Ашигт Малтмал Газрын тосны газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын хамтрсан ажлын хэсэг байгуулагдаж, үнээ бодитой нэмсэн эсэхийг шалгахаар болсон.

Тэгвэл ажлын хэсгийн дүгнэлт гарч, дээрх компаниудыг үндэслэлгүйгээр шатахуунаа нэмсэнийг тогтоожээ. Тиймээс шатахууны үнээ буцааж буулгах үүрэг өгсөн байна. Тэгэхээр шатахуун тун удахгүй 80-150 төгрөгөөр буцаад буурах юм. Харин том толгойтой шатахуун импортлогч компаниуд хэзээ энэ шийдвэрийг биелүүлэн үнээ бууруулах бол. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 15/

    өөрсдөө тэднээс хараат болчихоогүй бол буулгамаар юм да
    орост 1200 төгрөг байна лээ


    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 14/

    nice

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 13/

    Тогтоочихоод тэгээд яах юм.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 13/

    Шатахуун худалдах эрхийг нь цуцлая.Чадах уу хошногонуудаа.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 13/

    Шуналдаа дийлдсэн,аль нэг нам-улс төрчийн нэр барьсан хүний адаг нийгмийн шаар шавхарууг хатуу цээрлүүлэх хэрэгтэй,ийм газрыг татан буулгах эрхийг нь цуцлах ч багадна

    Хариулах