Юнителийнхэн түүхээ мэдэхгүй төөрөгдөлд оруулжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 17

Дөрвөн хүлэг баатар нь: БООРЧИ, МУХУЛАЙ, БОРОХУЛ, ЧУЛУУН болой

“Монголын нууц товчоо”-ны 209-д өгүүлснийг иш болгож Эзэн Чингис хааны дөрвөн хүлэг баатраар Боорчи, Мухулай, Борохул, Чулуун нарыг нэрлэдэг билээ.

Гэтэл Unitel групп “Дорнын хөх Монголчуудын цөсийг хөдөлгөж Эзэнт гүрнийг бүтээхэд их түүхийн тоосноос уухайлан боссон 4 их хүлэг баатар болох ЗЭВ, СҮБЭЭДЭЙ, МУХУЛАЙ, БООРЧИ нарын дүрийг түүхийн болон угсаатан зүйн нарийн судалгаанд тулгуурлан хөрөг дүрийг шинээр бүтээлээ. Энэ нь залуу хойч үедээ их түүхээрээ бахархах омогших сэдлийг төрүүлж түүх соёлын өвийг сэргээн өвлүүлэх Юнител группын нийгмийн хариуцлагын нэгээхэн хэсэг болж байна” гэж БОРОХУЛ, ЧУЛУУН хоёрыг хасаад оронд нь Зэв, Сүбээдэйг оруулж алдаа гаргалаа.

Түүхэн эх сурвалж болох “Монголын нууц товчоо”-ноос иш татъяа.
209. Бас Чингис хаан, Хубилайд өгүүлрүүн: Чи хүчтэний хүзүүг мушгиж, бөхчүүдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвүүл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,
Хүр гэсэн газар хүрч
Хүр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн усыг цалгитал
Ниргэж нядалж явав.
Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартаа явуулаад, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хүлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр хамгийн түрүүнд урууд, мангудын цэргийн Жорчидай Хуилдар хоёроор толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бүрнээ амардаг билээ” гэв. “Хубилай чи, цэргийн үйл бүгдийг ерөнхийлөн захирч бай” гэж соёрхож зарлиг болов.

Ерэнтэй Бямба


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх