“21000”-ын шоунд жүжигчин Б.Цэцэг ялжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 18 ・ 2

MN-25 дугаар суваг телевизийн “21 мянга” шоу нэвтрүүлгийн ялагчаар жүжигчин Б.Цэцэг тодорлоо.

Тус телевизийн уран бүтээлчдийн тав дахь удаагаа зохион байгуулсан “21000” шоу нэвтрүүлэгт энэ удаад жүжигчин Б.Цэцэг, трансжендэр мисс Б.Солонго нар оролцсон. Харин нэьтрүүлгийн төгсгөлд өчигдөр орой  Б.Цэцэг ялагч болж,  3 сая төгрөгийн шагналаа бэлнээр авсан. Шагналынхаа тодорхой хувийг буяны үйлсэд зарцуулна гэдгээ зарлаж байна лээ.

Трансжендэр мисс Б.Солонго энэхүү нэвтрүүлэгт оролцсоноор олон зүйлд суралцаж, мөнгийг хэмнэж чадвал 10 хоногт 21 мянган төгрөгөөр амьдрах боломж байна гэдгийг харуулж чадсан нь амьдралын том сургууль боллоо гэж байв.

Харин ялагч Б.Цэцэг нэвтрүүлгийн туршид хэрхэн бага мөнгөөр зөв хооллох бэ зэргийг санал болгосоор ирсэн. 

Г.Нар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 20/

    okay

    Хариулах
  • т / 2017 02 сар 19/

    амьдрал дээр 20 төг масла, укс ус грамлаж зардаггүй.хаягдал гээгдэл мах,ногоо гэж тэгж өгдөг бол мал биш өчнөөн ядарсан айл авна. тийм юм байхгүй. дандаа л хаягдал авах юм бол шоу хийгээд яана. зөв худалдан авалт сурталчилж байна гэсэн худлаа шоу байна лээ. Солонго бол харин нэлээн шударга юм байна

    Хариулах