Хөлс гаргаж ядаргаа тайлах ногоотой шөл

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 18 ・ 3

Нэг ч хэрчим мах ороогүй атлаа тамир тэнхээ оруулж, хий ядаргаа тайлах амтат ногоотой шөл хийх жорыг хүргэж байна. Хайртай дотны хүмүүстээ хийж өгөөрэй. Ядаргаа, биеийн сульдааг тайлж эрч хүч, энерги оруулах ач тустай бүх төрлийн хүнсний ногоог нэг дор цогцлоосон амтат шөлний сайхан амт танд гарцаагүй таалагдах болно.

 30 min

  1. 1

    Хашыг угааж цэвэрлээд жижиглэн хэрчинэ.

  2. 2

    Лууван, чинжүүг угааж цэвэрлээд урт нарийн хэрчинэ.

  3. 3

    Хүсвэл бага зэргийн халуун чинжүүг жижиглэн хэрчинэ.

  4. 4

    Сонгиныг хэрчиж бэлтгэнэ.

  5. 5

    Сармис болон гоньд, яншуйг жижиглэн хэрчиж бэлтгэнэ.

  6. 6

    Томатны сүмсийг бэлтгэнэ. Бэлэн лаазалсан сүмс хэрэглэж болно. Эсвэл 2-3 ширхэг улаан лоолийг хэрчиж няцлаж бэлтгээрэй. Шүүслэг тусмаа сайн.

  7. 7

    Ургамлын тосыг гал дээр халаасны дараа сонгино, сармисыг хийж 1-2 минут хуурна. Дараа нь хашыг хийж зөөлөртөл нь дунд зэргийн гал дээр өнгөцхөн хуурна.

  8. 8

    Ингээд хэрчсэн лууван, чинжүү, халуун чинжүүг хийж зөөлөртөл нь хутгаж хуурна.

  9. 9

    Дараа нь давс, хар перцээр амтласны дараа улаан лоолийн сүмсийг хийж зөөлөн гал дээр өтгөртөл нь хутгаж хуурна.

  10. 10

    Ингээд шөл хийж таглаж тавиад 15-17 минут зөөлөн буцалгаад гоньд, яншуйгаар амтлаарай. Амтат шөл сайхан амттай болох болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 20/

    okay

    Хариулах
  • ene sel chini gaihaltai bailaa!! / 2017 02 сар 19/

    Byeen erch hychtei bailgah eryyl byend bol ene jor heregtei baih aa!!!Mah mah gesen mayaagaan hemlegchided bol yaj gyizeh bilee!!amitanii amiig horoohiig tebchij baigaa neg saltgaan bol mahnaas garah heregtei yum!Mongolchyyd sig zerleg bydyyleg zooglodog ardyyd delhii deer tiim ch olongyi boloh dogo

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 18/

    Tusuulsun oncgui bna. yaj ch mahii shuliig guiceh ve dee.

    Хариулах