Зах худалдааны төвүүд амрахгүйгээр ажиллаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 21

Сар шинийн баяр дөхөж байгаатай холбоотойгоор зах, худалдааны төвүүд энэ долоо хоногт амрахгүйгээр ажиллаж байна. “Нарантуул” олон улсын худалдааны төв долоо хоног бүрийн мягмар гаригт амрах хуваарьтай ч өнөөдөр амрахгүй ажиллаж байгаа аж. Битүүний өдөр буюу хоёрдугаар сарын 26-ны ням гаригт 10-18 цагийн хооронд ажиллаад шинийн 1-ний өглөөнөөс эхлэн урт хугацаагаар амарна гэнэ. г “Нарантуул” гуравдугаар сарын 9-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах ажээ.

“Дүнжингарав” худалдааны төв битүүний өдөр хагас ажиллана. Өглөө 10 цагаас нээж, өдөр 12 цагт хаах юм байна. Харин “Хархорин”, “Юмт бөмбөгөр” захууд битүүний өдөр бүтэн /10-18 цаг/ ажиллаж, хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 1-ний өдрийг дуустал амрах хуваарь гаргажээ. Гуравдугаар сарын 2-ны өдрөөс ихэнх худалдааны төв, захууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхлэх юи байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх