Х.Бум-Эрдэнэ нууцалсан оффшороо хэзээ тайлбарлах бэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 21 ・ 1

Сүүлийн үед оффшортнуудын эгнээ улам бүр хүрээгээ тэлэх боллоо. Өөрөөр хэлбэл улстөрчид эх орноо ийм хямралтай байдалд хүргэсэн шалтгаан нь тэдний оффшорт мөнгө  нуусны гай гэж ойлгогдож байна. Тодруулбал, Х.Бум-Эрдэнэ байна. Тэрээр оффшорт нуусан 5 компанитай.

Гэтэл тэрээр одоог хүртэл оффшорын асуудлаа мэдэхгүй байна хэмээн мэдэн будилж өөрийгөө хамгаалсаао байгаа юм. Х.Бум-Эрдэнэ нь оффшор бүс дэх “ABROS” 2007 ­-2016, “GUMAX” 2008-2012, “IMPOX” 2008-2012, “TSAYARS” 2008-2012, “DOLOWAY  INTERNATIONAL”2009-2013 гэсэн таван компанийнхаа талаарх мэдээллийг Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ огт дурьдаагүй байгаа нь хамгийн их эргэлзээ төрүүлж буй.

Оффшорт бүртгэлтэй ABROS компанийг тэрбээр Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгч Даваагийн Батбаяр гэж хүний хамтаар 50 ам.доллар нийлүүлж анх байгуулжээ.  GUMAX, IMPOX  компаниудыг ч мөн адил ингэж байгуулсан.  Үүнээс гадна Даваагийн Батбаярын захирлаар нь ажиллаж байсан “Умбайн шим” компанид хувь эзэмшдэг гэдгээ ХОМ-доо бичиж байснаас үзэхэд энэ хоёр хүний бизнес мөнгөний эрх ашиг олон жилийн түүхтэй.

Бас болоогүй тэдний оффшорт эзэмшдэг компаниуд нь 2007-2011 онуудад төрийн өмчит уурхайд ажил гүйцэтгэсэн гэх мэдээлэл байгаа юм. Х.Бум-Эрдэнэ нь “TSAYARS” компанийг өөрийн хамаатан Монгол овогтой Баяраагийн хамт байгуулж байжээ. “DOLOWAY  INTERNATIONAL” гэж 2009-2013 онд бүртгэлтэй байсан компани нь эхнэр Э.Болдмаагийнх нь нэр дээр бүртгэлтэй байгаа юм.

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: