ИРЭХ АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 21
 

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор орон нутгаас нийслэл хотыг чиглэсэн хөдөлгөөн болон томоохон зах, худалдааны төв рүү чиглэсэн хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж түгжрэл саатал үүсдэг байдлыг багасгах үүднээс Нийслэлийн Засаг дарга С.Батболдын захирамж гаргасан.

Захирамжийн дагуу энэ сарын 11, 18-ны бямба гарагт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай, 12, 19-ний ням гаригт сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцсон. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх