Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгтай ах Ким Чен Намын үхлийн шалтгаан тодорчээ. Түүний цогцост хийсэн шинжилгээний хариу гарч, хордож нас барсан болох нь батлагдсан аж. Түүнийг мэдрэлийн системт нөлөөлж үхэлд хүргэдэг VX (Мэдрэлийн агент) хэмээх маш хүчтэй хороор хордуулсан болох нь тогтоогджээ. Малайзын цагдаагийн газраас энэ талаар мэдээлэл хийснийг “Ройтерс” агентлаг уламжиллаа. VX нь НҮБ-аас гаргасан “Үй олноор хөнөөх зэвсэг”-ийн жагсаалтад ордог аж.   

Ким Чен Нам нь энэ сарын 13-нд Макао руу нисэхээр Малайзын Куала Лумпур хотын нисэх онгоцны буудалд очоод байх үедээ бусдад хорлогдож нас барсан юм. Малайзын цагдаа нар энэ хэрэгт хоёр эмэгтэйг сэжиглэж байгаа бөгөөд Индонези, Мьянмар (Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр Вьетнам), Малайзын иргэн гурван эмэгтэйг баривчлаад буй. Тэдний нэг нь болох Малайзын иргэн гэх эмэгтэй нь Хойд Солонгосоос гаралтай Ри Чон Чоль гэгч аж.

Одоогоор Хойд Солонгосын дөрвөн иргэнийг энэ хэрэгт холбоотой хэмээн эрэн  сурвалжилж байгаа юм байна.   

Г.Нар