Сүүлийн үед зурагт асаахаас ч айдаг боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 24 ・ 15

 

Munkhjin Otgonbaatar өөрийн фэйсбүүк хуудаснаа ингэж бичжээ. Сүүлийн үед зурагт асаахаас ч айдаг боллоо. Сайн гэсэн телевиз, нэвтрүүлгийг үзэхэд дундуур нь заавал 3-7 минут реклам гарна. Тэр рекламыг нь хүүхдүүдээсээ нуух гэж бөөн юм болно. Энэ бэрхшээл зөвхөн манай гэр бүлд бус бүх л айл өрхөд бий болсон гэвэл хэтрүүлсэн болохгүй. Учир нь хошин шогийн жүжигчид та биднийг төдийгүй үр хүүхдүүдийн маань сэтгэл, оюун мэлмийг бохирдуулж, бараа бүтээгдэхүүн зарахаас илүүтэй нийгмийн сэтгэл зүйг доройтуулах эх үндэс болох нь хэрээс хэтэрчихлээ.

Жишээ нь: “Талх чихэр” компаний “Түмэн наст” хэвийн боовны сурталчилгаа байна. Монгол Улсын Гавьяат жүжигчин цолтой Аглуу буюу Л.Баттулгын Соёлын Тэргүүний Ажилтан гэх гуншигтай Т.Бархүү нарын тоглосон тэр рекламны агуулга, сурталчилгааны хэв маягийг хараарай. Атаархсан, хорссон, болхи бүдүүлэг араншинг бүхэл бүтэн үндэсний хэв маягтай бүтээгдэхүүндээ үндэсний хамгийн том хүнсний үйлдвэрлэгч нь ашиглаж байна. Тэд энэ хосолсон жүжиглэлт гэгчээрээ өнгөрсөн хугацаанд чамгүй мөнгө халаасласан байж таараа. Тэр бүртээ саажилттай иргэдийн эрүүл мэндийг шоглож, тэднийг атаа хорслын гол бай мэт харагдуулсан. Үүнийхээ төлөө нэг ч уучлалт гуйгаагүй.

Ойр дотны ах дүү, хамаатан садан, найд нөхдөө шинэ байранд орж, шинэ унаатай болоход хадаг зүүж, ерөөл өргөн, сайныг ерөөх нь Монгол түмний зан заншил болохоос атаархсандаа савж унаад, саажилттай болдог түмэн олон биш. Тэдний энэ увайгүй жүжиглэлтийг харсан бага насны хүүхдүүд учраа мэдэхгүй инээгээд сууж байгаа. Харамсалтай нь эргээд урлагийн үзлэгтээ хуулбарлахаас эхлээд бусаддаа хандах хандлагадаа ч үүнийг бодит байдал, зүй ёстой үйлдэл мэт үзүүлж хэвшвэл аав, ээжүүд бид хаашаа харж хашгирах вэ. Учир нь алиа марзан тэдний үзүүлбэрийг бага насныхан үзээд зүгээр л инээдэг. Инээхэд учир бий гэж хэлээд үг ойлгох насанд хүрээгүй хүүхдүүдэд бид нар юуг учирлаж хэлэх бэ.

Л.Баттулга болон Гавьяат жүжигчин Н.Ариунболд нарын удирдаж тоглосон Улаанбаатар телевизээр гарсан шинэ жилийн тоглолт байна. Үзье гэлээ ч үзэх аргагүй хэрүүл тэмцэл, атаархал, болхи бүдүүлэг үгсийн цуглуулга, араар тавилт... Ямар ч инээдэм, хошин жүжиглэлт байхгүй.
“Х ТҮЦ” хамтлагийн “Юнивишн”-ээр цацсан хөтөлбөр ч ялгаагүй. Бүгд доромжлол. Ард түмнийхээ амьдралын уур бухимдал, стрессийг тайзан дээр эрээн мяраан хувцас өмсөж үзүүлэхээ урлаг гэж боддог энэ хошин урлагийнханд бид нар хэдий болтол хорлуулах вэ. Кино хийнэ гэхээр тайзныхаа үзүүлбэрийг кино болгоод тавьчихна. Хошин шог гэхээр бөөн хэрүүл тэмцэл, атаа хорсол.

Саяхан “Сайн тавилга” гэх компаний “Эмоци” хамтлагийн О.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын тоглосон рекламыг харлаа. Айлын нөхөр эзгүйчилсэн нууц амраг хувцасны шүүгэнд нуугдаж байх юм. Гэтэл нөхөр нь хувцасны шүүгээгээ цонхоор гаргаад хаячихлаа. Харин тэндээс О.Тэмүүжин эв эрүүл, сав саруул бууж ирээд “Сайн тавилга” компаний хувцасны шүүгээг үнэхээр бөх бат юм хэмээн сурталчилж байх юм. Ийм арчаагүй, явуургүй, бүдүүлэг сурталчилгаа гэж байж болох уу. Айлын гэр бүлийг эзгүйчилж, эхнэр, нөхөртэй нь амрагласан бол Өмнөд Солонгост гэхэд хуулийн дагуу хариуцлага хүлээдэг. Тэгэхэд манайд энэ үйлдлийг хошин шог болгож, тавилга сурталчлаад сууж байх юм. Үүнийг харсан өсвөр насны охид, хөвгүүдийн толгойд ямар сэтгэгдэл буухыг бид мэдэхгүй. Харин ирээдүйд амьдралд нь гарч болох сөрөг үр дагаваруудыг хошин шогийн салбадайнууд бус аав ээж нь, үр хүүхэд нь өөрсдийн биеэр төлнө.

Ядарсан ард түмнээ өвчнөөр нь доромжилж, амьдралынх нь хүнд хэцүүг элэглэж дээрэлхэнэ. Саяхан Ардын Жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Г.Жигжидсүрэн гуай нэгэн нэвтрүүлгийн үеэр “Би М.Баярмагнай тэргүүтэй хошин шогийн жүжигчдийн жүжиглэлтэнд дургүй. Хүн доромжлоод ч байгаа юм шиг их эвгүй харагддаг. Нүүр амаа янз бүр болгоод л өөрийнхөө сул талыг давуу тал болгож жүжиглэдэг энэ их муухай” гэж ярьж байна билээ. Харамсалтай нь, өнөөдрийн нийгэмд Г.Жигжидсүрэн гуайгаас илүүтэй М.Баярмагнайг олон нийт таньж, түүнтэй зураг авахуулахыг илүүд үзэж байгаа нь нийгмийн оюун санааны хоосролтой холбоотой байх. Тиймээс тэдэнд тархиа угаалгахаа больё. Тэдний үзүүлбэрт ёс зүйн хариуцлага тооцох үүргийг салбар хариуцсан яаманд нь тодорхой болгож өгье. Эс бөгөөс ирээдүйд та бид гэртээ хэдэн ч М.Баярмагнайтай, хэдэн ч Л.Баттулгатай болохыг үгүйсгэх аргагүй. Соёлын Гавьяат Зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн шүлгэнд “Доголон хүний дэргэдүүр би гүйж өнгөрөх дургүй...” гэсэн мөр байдаг юм. Харин хошин шогийнхон бол доголон гэдгээр нь шоолж, настай гэдгээр нь доромжилж, эмэгтэй гэдгээр нь элэглэсээр 20 жилийг өнгөрөөлөө. За тэгээд залуус нь тэдний элий балай яриаг нь дуурайчихна.

Би амьдралдаа хошин шог очиж үзэж байгаагүй. Хааяа нэг зурагтаар гарахаар нь харах гэтэл оюун ухаан минь доош ороод байгаа мэт санагдаад унтраачихдаг.

Хошин шогийн үнэнч фенүүд намайг уучлаарай. Хүн хүний сонирхол өөр юм даа!

Munkhjin Otgonbaatar


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

15 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 24/

    Uag vnen,ene hoshin shogiin tenegvvd herees heterch bna.uursduusuu bysdiig doromjilohoos uur chadah uymgvi ,yhamsar es syrtahyyn ,bolovsroliin doroitold orson mylgyy hooson tolgoityyd uymaa. Huduugvvr uavj baihdaa uaj tenegtdeg geech!!! Neg ih svrhii yls shig haragdah gej baigaagii ne harahaar umnuu

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    Oriloo, bahiraa, savsaganasan yumnuud heterhii tuilshirtsan ! Butehgui ee..

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    Эмээ өвөө эцэг эхийг минь олон жил доромжлож их ч баяжих шиг боллоо,эд нар өөрсдөө хорвоогын жамаар өтлөхгүй новшнууд юм байгаа биздээ,хэдэн жилийн дараа өөрсдөө хөсрий царайлаад явахыг чинь би эс юмаа гэхэд бидний үр хүүхэд харнаа гайгүй,эмээ өвөөг биднийг дэндүү доромжлож байгаа хөсрийнүүд шүү.

    Хариулах
  • heterchihsen alialagch nar?.... / 2017 02 сар 24/

    Hosin sogchid byyr chagaandaa garchee?Tedend zohiol alga zohioliig ni bicheech nar ch cheersen boltoi!jinhene zohiolgyi hyn doromjilson eleglel alialalaan boli!!!!ta nar!zaluus aa!!!ta nar hen be?eersdeen hen be?Hydlaa yum yarij hyn eleglej doromjilsonii chini hariug hen hariuzah be?

    Хариулах
  • Dahiad lam nar ryy dairah tedniig dormjloh ineedemtei baidald oruulaj alilbal chini?... / 2017 02 сар 24/

    ene hosin sogchid arai dendej bna!!!edend alialah hyazgaar gej baimaar yum!dahiad ta nariig lam nariig doromjilj alialbal chini dor chini nam zohiono syy!!!!ta nar henees iluu bolood lam nariig elegledeg be?Lam nar bol tyyhiin ikhe byteel yndesnii oyunii ikhe eb soyol,pilosopi ynen nyyr zarai ni ta

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    эцэг, өвгөдөө л их шоолж хүн инээлгэх юм даа. болж л байгаа юм байх даа.

    Хариулах
  • Лантуу / 2017 02 сар 24/

    Далчигнасан дөвчигнөх гарууд улам л баяжаад бидний донгио ардууд мөнгө төлж үзээд энэ нийгэм арай бишээ. Үхэн хатан зүтгэдэг ардууд улам л ядуурдаг гажиг нийгэм бий болчоод байгааг анзаарч харахгүй байгаа яачихсан эргүү малнууд вэ монголчууд аа.

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    demjij bna harah ynen durgyi boon l heryyl hadam eej hogshin emgen heryyl ch avgai tenegdyy zaluu arhichin gesen hedhen sedevtei pizdakuud

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    тиймээ яг үнэн шүү

    Хариулах
  • зочин / 2017 02 сар 24/

    зөв юм хөндөж бичжээ.Орефлаймийн Одгэрэлийн тоглосон реклам байна ёо ёо больмоор юм хэлэх ч үг алга хэлээ зажилаад л ,,,,

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    ёоог үнэн,,,аглуу тэнэг бүр муу ёрын харвах гээд ч байгаа юм шиг,,,зөв асуудал хөнджээ

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    үнэн шүү бид бие биедээ сайныг ерөөж найзынхаа амжилтаар бахархаж явдаг ард түмэн ...гэтэл арай л биш

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    үнэн шүү

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    Tiim shvv Yag tegj haragdaad bdag yum bodoj ergetsvvlj vzmeer sanal bna shvv

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    okay

    Хариулах