Б.Лхагвасүрэн Хөдөлмөрийн баатар боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 24 ・ 3

БНМАУ-ын Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай дөнгөж сая Хөдөлмөрийн баатар цол хүртлээ. Түүний энэ эрхэм цолыг өнөөдөр төрийн ордонд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гардуулан өгсөн юм. Тэрээр “Болор цом”-ын 3, “Гэгээн муза” наадмын 2, “Алтан-Өд”-ийн 2 удаагийн шагналтай түүний хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж, МЗЭ-ийн шагнал (1989), БНМАУ-ын Төрийн шагнал (1990), БНМАУ-ын Соёлын Гавьяат Зүтгэлтэн (1990), Монгол улсын Ардын Уран Зохиолч цол (2001) тус тус хүртээсэн билээ. АНУ-ын Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор (1992) цолтой хүртээсэн юм

Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан  Б.Лхагвасүрэн шагналаа гардан авсны дараах сэтгэгдэлдээ, 

"Хүн төрөлхтний үүрээр төрт ёс хууль цаазын хичээлийг их ухаан эрэлхэг зориг илдний ирээр дэлхийд заасан өвөг дээдэстээ баярлалаа.

Гэр бүрэлдүүлдэг, төр бүрэлдүүлдэг, дэлхий бүрэлдүүлдэг хүн төрөлхтнөөс толгой өндөр заяасан мөнх тэнгэрийн зарлигт хүн бүхэнд баярлалаа. Эх орны минь онгон дагшин уулс, аугаа их Алтай, Бурхан халдун, Отгонтэнгэр, Миний унасан газар угаасан ус урд, хойд Өнжүүл, Зорголын улаан уулынхаа чулуу бүхэнд баярлалаа" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 02 сар 24/

    Oyunii augaa hudulmur hiisen hun. Bayar hurgiye tand. Urt nasalj udaan jargaarai

    Хариулах
  • Зочин / 2017 02 сар 24/

    b lhagvasuren guai ta urt naslaarai

    Хариулах
  • Sagnaliin dontoi neher bol Lhagbasyren baijee!!! / 2017 02 сар 24/

    Lhagbasyren sagnaliin telee heden syleg,jujig bichsen yum bna gej oilgogdohoor bna daa?Haramsaltaiya,manai tergyynii seheetenyyd 21 zyynii yed teeregdeld hyrchee!esbel ted hoid yrid terel,ner ter gej oilgohoon bolichihson boltoi!!!zebhen l sagnaliin telee yhaangyitej yabaa ni hyn terlehtenii sagnala

    Хариулах