Баярын өдрүүдэд ажиллах нийтийн тээврийн хуваарь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 25

Сар шинийн баярын өдрүүдэд орон нутгийн чиглэлд 133 тээврийн хэрэгсэл нэмэлтээр явуулах болжээ. Тодруулбал, энэ сарын 25-наас ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл гэрээт аж ахуй нэгж байгууллагатай хамтран дараах чиглэлд нэмэлт тээврийн хэрэгсэл явуулах юм байна.
 

Тээврийн хэрэгслийн тоо Чиглэл Хугацаа
 32 6 02.25
 34 9 02.26
 18 4 02.27
 23 7 02.28
 26 9 30.01


АТҮТ хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 53 аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан 71 чиглэлд 889 тээврийн хэрэгсэл, 1154 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлт хийж байгаа аж.

Тус төв хоёрдугаар сарын 20-ны байдлаар 300,5 мянган зорчигч тээвэрлэжээ. Харин орон нутгийн зорчигч тээврийн аймаг сум хоорондын тээвэрлэлтийн үйлчилгээг 19 аймгаас 175 чиглэлд гүйцэтгэдэг бөгөөд энэ сарын 20-ны байдлаар 55,5 мянган зорчигч тээвэрлэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх