Сар шинийн өдрөөр хилийн боомтууд амарна

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 02 сар 25 ・ 1

Хөрш орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээр, түүнд оруулсан өөрчлөлтийг дипломат шугамаар тохиролцсоны дагуу Монголын уламжлал цагаан сарын баяр, сар шинийн өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд 2017 оны II/28-III/02, Монгол-Оросын Цагааннуур, Ханх, Ульхан, Боршоо, Тэс, Арц боомтууд II/27-III/01, Ульхан боомт II/23-II/28 өдрүүдэд амарна.

Харин Авто замын Алтанбулаг-Хиагт, Эрээнцав-Соловьевск, Төмөр замын Сүхбаатар-Наушки, Эрээнцав-Соловьевск боомтууд хуваарийн дагуу амралтгүй ажиллана.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: