Ямар байрлалаар унтдаг бэ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 03

Хүн бүр өөрт аль болох эвтэйхэн байрлалаар унтахыг илүүд үздэг. Гэвч заримдаа өглөө сэрэхэд хүзүү өвдсөн эсвэл нуруу хөндүүрлэж сэрдэг билээ. Тиймээс бид та бүхэндээ ямар байрлалаар унтвал өвчин тань хүндрэхгүй хурдан эдгэх талаар сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Та ямар байрлалаар унтдаг вэ?
 

 

1Түнх өвдсөн үед:

 

Хэрвээ таны түнх хавиар өвдсөн, хөндүүртэй байгаа бол: баруун тийш харж (таны зүүн түнх өвдсөн бол баруун тийш харна, харин баруун түнх өвдсөн бол зүүн тийш харна) хөлнийхөө завсар дэр хийж унтаарай. Харин дээшээ эсвэл доошоо харж унтвал өвчин тань улам хүндрэх болно.

 

Түнх өвдсөн үед:

2Толгой, эрүү эсвэл шүд өвдсөн үед:

 

Хамгийн зөв байрлал бол дээш харж унтаад гараа биенийхээ дагуу тавих юм. Харин гараа дээш нь болгож эсвэл доош харж унтаж болохгүй шүү.

Толгой, эрүү эсвэл шүд өвдсөн үед:

3Мөр өвдөх:

 

Мөр өвдсөн үед дээш харж унтах эсвэл өвдсөн талынхаа эсрэг тал руу харж унтах хэрэгтэй. Харин өвчтэй гараа дэрлэж унтаж болохгүй.

 

Мөр өвдөх:

4Нурууны яс:

 

Нуруу өвдсөн үед хөлнийхөө доор дэр тавьж унтвал өвчин нь эдгэрэх болно. Харин доош харж эсвэл дэргүй унтах хэрэггүй.

 

Нурууны яс:

5Хүзүү өвдсөн үед:

 

Хүзүү тань өвдсөн бол доошоо харж унтахаас бусад байрлал бүгд тохирно.

 

Хүзүү өвдсөн үед:
 
 
 
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх