Нийгэм
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2017 03 сар 07
・ 3

НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймгийн хэмжээнд 1700 гаруй ААН бүртгэлийн нэгдсэн системд холбогдож, иргэдэд төлбөрийн баримтыг олгож байна.
Өнгөрөгч хугацаанд баримт олгохгүй, иргэдийг хохироож байгаа зөрчил дутагдалд татварын хэлтсээс сануулах, зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж ажиллаж байсан бол энэ онд татварын ерөнхий хуулийн дагуу зөрчил давтан гаргаж байгаа, E Баримт олгохгүй байгаа ААН-үүдэд хариуцлагын арга хэмжээ авч ажиллана гэдгийг татварын хэлтсийн дарга мэдээллээ.
НӨАТ-ын хуулийн гол зорилго нь татварын орлогыг бүртгэх, хяналт тавьж далд эдийн засгийг бууруулахад оршдог. Аймгийн татварын хэлтсээс НӨАТ-ын хууль аймгийн хэмжээнд хэрхэн хэрэгжиж байгаа чиглэлд шалгалт зохион байгуулжээ.
Шалгалтаар ААН-үүд E Баримт олгох төхөөрөмжтэй хэдий ч түүнийгээ ашиглахгүй байх , баримт огт олгохгүй байх зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчлийг арилгах хугацаатай албан шаардлагыг хүргүүлжээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.