"Энхсонор" эмнэлгийн үйл ажиллагааг хаажээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 09 ・ 3

 

"Энхсонор" чих хамар хоолойн эмнэлгийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийхэд зөрчилтэй гарчээ. Тухайлбал, 

  • Тус эмнэлгийн ажлын байр нь эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй,
  • Мэс ажилбарын өрөөгүй,
  • Үзлэг эмчилгээний өрөөнд мэс ажилбарын тусламж үйлчилгээг үзүүлдэг,
  • Эмнэлгийн байрыг зориулалтын дагуу ашигладаггүй /айлд байраа түрээсэлсэн/,
  • Сувилагчгүй, үйлчлэгчгүй,
  • Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр хийсэн тодорхой ажилгүй,
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварын танадалт, судалгаа хийгээгүй,
  • Ариутгасан багаж, материалыг ариун бус багажтай хольж хадгалсан,
  • Ариутгасан багажийн ариун чанараа хадгалах хугацаа дууссан,
  • Үзлэг, эмчилгээний өрөөнд гар угаах боломжгүй,
  • Айлын ариун цэврийн өрөөг хамт ашигладаг,
  • Физик эмчилгээний багаж, материалыг заавар журмын дагуу цэвэрлэн, халдваргүйжүүлдэггүй,
  • Эмч ажлын байрандаа ажлын хувцасаа бүрэн өмсөөгүй,
  • Эмнэлгийн тусгай хог хаядлыг төрөлжүүлэн цуглуулаагүй, хаана устгасан нь тодорхойгүй,
  • Эм эмнэлгийн хэрэгслийн хадгалах горимыг алдагдуулж хадгалсан зэрэг зөрчил дутагдал илэрсэн байна.

Тиймээс дээрх эмнэлгийн үйл ажиллагааг хаасан байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 12/

    urgelj shalgaj baival taarna

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 10/

    Хувийн эмнэлэгүүдээ гэж? мөнгө олохоос өөр бодолгүй,хамгийн гол нь буруу эмчлэхгүй бас сайн эмчлэхгүй,нэг ч гэсэн хоног эмнэлэгтээ хэвтүүлэж мөнгө унагаах л бодлоготой гэж хэвтэж эмчлүүлсэн улс ярьж байхыг сонссон,үнэн худалыг бүү мэд.

    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 09/

    nice

    Хариулах