"Эрдэнэс таван толгой"-г хувьцааны эздэд ашиггүй байдлаар шийдэх нь үү

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 10

2011 оны гуравдугаар сарын 31-нээс хойш төрсөн, Монгол Улсын иргэд ЭТТ компанид тус бүр 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байв. Насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар хүүхдүүдийн эдгээр хувьцааг өмчлөх эрхийг нээх боломжгүй байдаг байна. Иймд одоогоор Монгол Улсын хэчнээн иргэн 1072 хувьцааг эзэмшиж байгааг шууд тогтоох боломжгүй юм. 2030 он гэхэд иргэдийн бүртгэлийг бүрэн хийж дуусах аж.

Нөгөөтээгүүр сонгуулийн өмнө зарим иргэний 300 ширхэг хувьцааг төр 300 мянган төгрөгөөр худалдан авч, оюутнуудад сургалтын төлбөрийг нь хөнгөлөх замаар зарим хувьцааг нь авч, ахмадуудад 1.5 сая төгрөг бэлэн тараан, бүх хувьцааг нь эргүүлэн авсан. Иймд нийт хэчнээн иргэн хэдэн ширхэг хувьцаа эзэмшдэг нь тухай бүрд өөрчлөгддөг.

Эрдэнэс тавантолгой  компанийн 10 тэрбум ширхэг хувьцааны

  • 80 хувийг төр,
  • 14 хувийг иргэд,
  • 0.6 хувийг ААН-үүд эзэмшиж байна.

Тавантолгойн ордыг  тодорхой үнээр үнэлж, 100 хувь  “Шинхуа”-д зарах гэсэн хувилбар араасаа шүүмж дагуулж байгаа. Бусад хувилбаруудын тухайд төслийн 51 хувийг Энержи ресурс, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн 51 хувийг Монгол төмөр зам, үлдсэн 49 хувь тус бүрийг “Шинхуа”-д  эзэмшүүлэх,  за мөн  Тавантолгойн 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” компаниуд эзэмшиж,  49 хувийг Японы Сүмитомо, Хятадын Шинхуад эзэмшүүлэх гэхчлэн хувилбарууд байгаа. Тэгэхээр  энэ гурван хувилбарын нэгд нь л “Эрдэнэс Тавантолгой” багтаж, нөгөө хоёрт нь багтаагүй байгаа юм.

Гэтэл  “Эрдэнэс таван толгой” Монгол Улсын иргэн бүрийн хувьд чухал компани. Монгол Улсын иргэн бүр тус компанийн хувьцаа эзэмшигчид гэж бид ойлгодог. Тэр ч утгаараа ЭТТ-г Тавантолгойн гадаа үлдээх нь улс орон хийгээд иргэдийн хувьд ашиггүй хувилбар шүү дээ. Түүнчлэн ЭТТ-оо илүү эрүүл үйл ажиллагаатай болгох шаардлага бий. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигчид буюу 1072 хувьцааны эзэд болон тус компанийн хувьцааг худалдан авсан, дотоодын ААН-үүдийн эрх ашгийг зөрчсөн тухай асуудлыг нэр бүхий эдийн засагчидад хэлж байна. 

Уг нь хувьцаа эзэмшигчид тус компанитай холбоотой  мэдээллийг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд суух, санал өгөх, томилох, томилогдох, хувьцаа буюу өөрийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах, өвлүүлэх, худалдах эрхтэй ч, эдгээр эрхүүдээ  өнөөг хүртэл эдлээгүй.Тус компани их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигдийн эрх ашиг болон хууль, тогтоомжийг зөрчсөн. Гэтэл иргэн бүрт хуваарилсан, нэг ширхэг, “Эрдэнэс Монгол” компанийн алтан хувьцааны эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй гэдгийг мөн хэлж байна. 

Г.Наран 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх