Манай улсад 22 мянган хүн сүрьеэтэй

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2017 03 сар 10

Энэ сарын 24-нд сүрьетэй тэмцэх дэлхийн өдөр болно. Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийн угтан ЭМЯ-аас төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Энэ жилийн хувьд бид сүрьеэгийн тархалт өндөртэй 10 гаруй аймагт эрт илрүүлгийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.  

Цаашид  уг өвчнийг хэрхэн эмчлэх талаар одоогийн баримталж байгаа бодлого, стратегийг боловсронгуй болгох, сүрьеэгээр өвчлөх эрсдэлтэй бүлэгт чиглэсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг өргөжүүлэх шаардлагатай байгааг хэвлэлийн хуралд оролцсон ХӨСҮТ, Глобаль сан, НЭМҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд хэллээ.

СҮРЬЕЭ ӨВЧНИЙ ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ

  • Удаан хугацаагаар (2 долоо хоног ба түнээс дээш)  ханиалгах
  • Цээжээр өвдөх
  • Цустай буюу цэртэй ханиалгах болон доорхи бусад шинж тэмдэгүүд илэрч болно.
  • Бие суларч ядрах
  • Жин буурах
  • Хоолонд дургүй болох
  • Халуурах
  • Шөнө хөлрөх
СҮРЬЕЭГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ 
  • Дархлаажуулалтанд хамрагдах
  • Уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнг эрт илрүүлж төгс эмчлэх нь бусдад халдвар тараахаас сэргийлэх үр дүнтэй арга 
  • Гэр бүлийн бүх гишүүд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах
  • Амин дэм тэжээллэг хоол хүнс хэрэглэх
  • Ажил амралтаа зохицуулж хэт ядрахгүй байх
  • Өрөө тасалгаа нь цэвэр агааржуулалт сайтай байх нарны гэрэл тусдаг байх
  • Биеийн дархлааг сайжруулах.
 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх