Шинэхэн гавьяатын тоглосон "Манан зүсэгч" кино 350 сая төгрөгөөр бүтжээ

Урлаг ・Нийтэлсэн: Баярмаа 2017 03 сар 10 ・ 2

 

 

Монголын кино зах зээлд 350 сая төгрөгийн төсөвтэй нэгэн шинэ кино энэ сарын 17-ны өдөр  нээлтээ хийх гэж байна. Энэ бол “OI Entertainment”-ийн уран бүтээл болох “Манан зүсэгч” уран сайхны кино юм. Нэрнээсээ эхлээд экшн төрлийн кино гэдэг нь анзаарагдах энэхүү бүтээлд залуусын амьдрал, нийгмийн элдэв асуудал, эрээн барааныг харуулахыг киноны баг зорьжээ. 

Харин багагүй хэмжээний төсвөөр уран бүтээлчид хэр кино хийснийг үзэгч та бүхэн үзэж дүгнэх л үлдээд байна. Найруулагч, зураглаач нараас гадна киноны гол дүрүүдэд шинэхэн Гавьяат Г.Золбоот тогложээ. Мөн сүүлийн үед дэлгэцийн бүтээлүүдэд гол болон туслах дүрүүдийг ихээр бүтээж байгаа жүжигчин  Г.Алтандуулга, Т.Нямдорж, Р.Сүхболд, Э.Мөнхтөр, Ц.Амартүвшин нар  тоглосон аж. 

Ингээд удахгүй нээлтээ хийх "Манан зүсэгч" киноны трайлерыг та бүхэнд хүргэе. 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2017 03 сар 10/

    very good

    1
    Хариулах
  • Зочин / 2017 03 сар 10/

    Жүжигчин Золбоотод гавьяат малчин цол олгосонд би их баярлаж байнаа,алс ирээдүй-амны хишигтэйг нь бодож ийм цол олгосон нь гарцаагүй,төр түмэн нүдтэй төрсөн бие хоёр нүдтэй гэж энэ шүүдээ.

    Хариулах